Олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд тухайн жилийг зурагласан тусгай дугаар, эмхэтгэл гаргасаар ирсний дотор хамарч буй салбарууд, нийтлэлийн чанар чансаа, зочин нийтлэлчдийн нэр хүнд, зэрэг зиндаагаар зүй ёсоор дээгүүрт ордог нь гарын таван хуруунд багтам цөөхөн. Тэдгээрийн нэг бол Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаар билээ.

“Экономи Медиа” ХХК нь монгол дахь онцгой лиценз эзэмшигчийн хүрээнд “The World in” дугаарыг 6 дахь жилдээ эрхлэн гаргаж, уншигчдынхаа гар дээр “Дэлхий 2021” дугаараа тавьж байна. Тус сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдэж буй. Энэ жилийн дугаар урьд жилүүдээс нэлээд онцлог болсон бөгөөд “Цар тахлын дараа” тусгай секц уншигчдын дунд хүлээлт үүсгээд байсан юм. 

Коронавируст цар тахлын улмаас эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг энэ жил юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын зарим хариултыг эл сэтгүүлээс унших боломжтой. Тухайлбал, “Цар тахлын дараа” тусгай секцээс Ковид-19 цар тахлын хүн төрөлхтөнд өгч буй сургамж, боломжийн талаар сонирхолтой анализ, таамгуудыг уншаарай.

Заавал унших ёстой булангийн тоонд “Санхүү”, “Бизнес”, “Шинжлэх ухаан, технологи” орох нь дамжиггүй. Эдгээр буланд багтсан цар тахлын үеийн хөдөлмөрийн зах зээл, компаниудын дефолт, тэгш бус байдал, банк болон финтекийн өрсөлдөөн, зээлийн хомсдол, хагас дамжуулагч болон цахилгаан машины зах зээл, аялал жуулчлалын салбарын ирээдүй гээд хэдхэн сэдвийг нь дурдахад л унших хорхой өөрийн эрхгүй төрнө.

Харин 2021 онд Монгол Улсыг юу хүлээж байна вэ? Үүнд яг таг хариулт өгөх боломжгүй. Тийм учраас өмнөх дугааруудтай харьцуулахад “Дэлхий 2021” дугаарын монгол талд голлох салбаруудаас маш олон зочин нийтлэлч уригдаж, энэ оныг аль болох бодитой, илүү нарийвчлалтай, олон өнцгөөс зураглахыг хичээсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Сант марал сангийн захирал Б.Сумати тэргүүтэй шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, шинжээч, энтрепренер эрхмүүдийн байр суурь уншигч танд мэдээлэл өгөхийн зэрэгцээ нэгийг бодож нөгөөг эргэцүүлэхэд туслах болов уу.

Эрхлэн гаргагч: The Economist сэтгүүл 
Монгол дахь онцгой лиценз эзэмшигч: Экономи Медиа ХХК                                                                 
Монгол талын редактор: Нарантуяагийн Энхбаяр
Дизайнер: Ширмэнгийн Оюундарь
Үнэ: 40000 төгрөг

Номыг 7 сарын 9-ний өдрөөс 8 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сайтаар захиалга авахгүй, Мир, Интерном, Booklo-гоор захиалаарай.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Амазоны амжилт, Жефф Безосын “сүүдэр”

Өмнөх нийтлэл

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас онцлох 7 материал

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.