Зочин: АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяа

Байгууллага бүр өөр өөрийн соёлтой бөгөөд огт соёлгүй газар гэж үгүй. Гагцхүү тухайн байгууллагын соёл хэр сайн бэ гэдэг л чухал. Бат бөх, сайн соёлыг бүрэлдүүлж чадсан байгууллагад аливаа шинэчлэлийг нэвтрүүлэхэд саад бэрхшээл учирдаггүй, ажилтнууд нь ажилдаа дуртай, удирдлагууд нь тэднийг сонсдог, ярилцдаг гээд олон давуу талтай. Харин соёл сул байгууллагуудад хүн тогтдоггүй, удирдлага ажилтны хооронд ойлголцол сул гэх зэргээр хөгжлийг хойш татах түмэн нөхцөл бүрэлдсэн байдаг. 

Байгууллагын соёлын ач холбогдол, сайн соёлыг төлөвшүүлэх аргууд болон зочны хувийн туршлагыг багтаасан энэхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:

  • Байгууллагын соёл гэж юу вэ? Аливаа байгууллагын соёл юунаас эхтэй байдаг вэ?
  • Байгууллагад соёл бүрдээгүй эсвэл хүмүүсээ тухайн соёлд сургаж чадаагүйн улмаас бий болдог гол асуудал
  • Байгууллагад соёлыг хэрхэн төлөвшүүлж, мөрддөг болгох вэ? Удирдлагын зүгээс ажлын байран дээр ямар нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай вэ?
  • Жижиг компанийг захирал нь, дунд компанийг менежмент нь, том компанийг соёл нь авч явдаг гэдэг. Тэгэхээр жижиг болон том компаниудын соёлын хувьд ямар ялгаатай байх вэ? 
  • Байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд тусалдаг арга хэрэгслүүд
  • Та өөрийн ажилладаг корпорацийнхаа соёлын талаар ярина уу?

Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. 

Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч

Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин

Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0

– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл

https://podcasts.google.com

– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY

– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл

https://mplus.mn/Business.mn

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг  info@business.mn хаягаар хүлээж авч байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
О.Мөнхзаяа
АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Д.Сугар: Төрийн банк 146 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Previous article

Ажлын байрыг дэмжих зээлийг авахад ямар хүндрэл тулгарч байна вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Podcast