Цар тахлын улмаас 2020 онд бизнес олон шинэ зүйл зогсолтгүй туршив. Инноваци ядарч байна. Одоо үр дүнг нь хүлээх л үлдлээ.

Коронавирусын цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг 2021 онд юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын хариултыг Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаараас олно.

“The World in”-ийн онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг Монгол хэл дээр 6 жилдээ эрхлэн гаргаад байна.

Уг сэтгүүлд 2021 онд олон улсын бизнест үүсэх гурван том проблемын тухай бичиж, боломжит гарц шийдлийн талаар өгүүлжээ. Үүнд:

  1. Бизнесүүд бүтээгдэхүүнээ хаана үйлдвэрлэх вэ? (Геополитик болон технологийн өрсөлдөөн, татвар, худалдааны сүлжээний деглобалчлал компаниудад ямар сюрприз бэлдэж байна? )
  2. Хэрэглэгч хаанаас худалдан авалт хийх вэ? (Цахим худалдааны тэлэлт эцэстээ хаа хүргэх гээд байна?)
  3. Ажилтнууд хаанаас ажиллах вэ? (Зайнаас ажиллах болон оффисоос ажиллах холимог соёлд ажилтнуудаа хэрхэн бэлдэх вэ?)

Үргэлжлэлийг “Дэлхий 2021” сэтгүүлийн бизнесийн секц дэх “Бизнесийн шинэ газар зүй” нийтлэлээс

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

“Дэлхий 2021” сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдсэн бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Цахим сургалтыг чанарын хяналтыг хэрхэн хийх вэ? 

Previous article

Судалгаа: ЖДҮ эрхлэгчдэд төсөл бичих, санхүүгийн тооцоо хийх хангалттай хугацаа олгодоггүй

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like