Уг сэдэвтэй холбоотой дэлгэрэнгүй подкастыг эндээс сонсоорой

Facebook дээр boost хийхэд ямар зорилго, үр дүнд хүрэх гэж буйгаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Дүрс бичлэг үзэх хүний тоо болон лайк, шэйрийн тоог ихэсгэмээр байгаа юм уу? Эсвэл вэб сайтдаа хандалт авах гээд байгаа юм уу? Эсвэл тухайн дүрс бичлэгийг үзсэн хүмүүс танай компаниас худалдан авалт хийх нь чухал юм уу? Энэ мэт зорилгоо Facebookт сайн “хэлж өгөх” хэрэгтэй.

“Манай сургалтанд хамрагдсанаар ямар ур чадвар олж авах вэ” гэсэн нийтлэлийг идэвхижүүллээ гэж бодъё. Нийтлэлийнхээ дор сургалтанд бүртгүүлэх баннерын товчийг байршуулж өгнө. Хэрэглэгчид тэр товчийг дараад мэдээллээ оруулахад “Бүртгэл амжилттай. Баярлалаа” гэж систем хариулна. Энэ тохиолдолд би өөрийн нийтлэлийг уншуулж, лайк, шэйр авахаас илүүтэй нийтлэлээр дамжуулж аль болох олон хүн  сургалтанд бүртгэхийн тулд фэйсбүүк дээр сурталчилгаа хийж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийтлэл уншсан 10 хүнээс илүү бүртгүүлсэн 10 хүн чухал.

Яг үүнтэй ижил сурталчилгааг хоёр дахь удаагаа хийвэл фэйсбүүкийн алгоритм дээрх 10 хүнтэй ижил төстэй хүмүүсийг сонгож таны сурталчилгааг харуулж эхэлнэ. Яагаад фэйсбүүк энэ удаагийн 10 хэрэглэгчийг өмнөх 10 хэрэглэгчтэй төстэй гэж үзэж буй нь цаанаа маш нарийн тооцоололтой. Найзууд, гар утасны загвар, өглөө хэдэн цагт босдог гэх мэтчилэн олон хувьсагчийг авч үздэг.

Түүнээс гадна, фэйсбүүкийн сурталчилгаа илүү оновчтой ажиллах өгөгдлийг нь өгч байвал үр дүнтэй. Үүнд CRM систем тусалдаг. Ямар мэйл хаяг, утасны дугаартай хэрэглэгч, хэзээ юу худалдаж авсан тухай CRM дээрх өгөгдлийг фэйсбүүкт автоматаар өгөөд байвал тухайн сурталчилгааг харсан, үйлдэл хийсэн хүмүүсээс хэн нь худалдан авалт хийснийг фэйсбүүкийн алгоритм мэдэж байна гэсэн үг. Яагаад гэвэл, хэрэглэгчдийн 60-90 хувь нь CRM дээрх утас, мэйл хаягуудаараа фэйсбүүкт бүртгүүлсэн байдаг гэсэн тооцоо бий.

“BZP Digital&Inbound” дижитал маркетингийн агентлагийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг. Томоохон бизнесийн групп компаниудад бизнесийн удирдлагаар ажилласан хугацааны туршлагатай гүйцэтгэх удирдлага, энтрепренёр, дижитал маркетер. Швед улсын Хааны технологийн дээд сургуулийн магистр

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Батзориг

Судалгаа: ЖДҮ эрхлэгчдэд төсөл бичих, санхүүгийн тооцоо хийх хангалттай хугацаа олгодоггүй

Өмнөх нийтлэл

Хөдөө амьдарч бизнес эрхлэхэд юу саад болдог вэ? (№85)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.