Коронавирусын цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг 2021 онд юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын хариултыг Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаараас олно.

“The World in”-ийн онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг Монгол хэл дээр 6 жилдээ эрхлэн гаргаад байна.

Уг сэтгүүлд 2021 он болон цаашдаа цар тахлын дараа үл хөдлөхийн зах зээлд гарах гол өөрчлөлтүүдийн өгүүлжээ:

Оффис

Оффисууд алга болохгүй, харин ашиглах арга зам нь өөрчлөгдөнө. Ажлын цаг уян хатан болж, ажилтнууд оффистоо цөөхөн ирдэг болох учраас ширээний хэрэгцээ бага болж, компаниудад түрээсийн оффис төдий л шаардагдахгүй. Үүний оронд багаараа уулзах, харилцагчдад болон олон нийтэд зориулсан арга хэмжээ зохиох байдлаар оффисууд өөрчлөгдөнө. Нэг үгээр, компани шаардсанаар биш, бусадтайгаа харилцах гэж оффистоо ирдэг болно.

Орон сууц

2020 онд хөл хорионд орсон хотын төвд бус, харин хотын захад амьдрал илүү буцалжээ. 2021 онд зарим иргэн хотын зах, жижиг хот руу нүүнэ. Сүүлийн үед хотоос гадагшаа чиглэсэн нүүдэл хүчээ авч байгаа. Орчны бохирдол, цар тахлын нөлөөгөөр хотоос зайдуу тухтай, хувийн байшинд амьдрахыг хүсэгчид олон болно.

Дэлгүүрүүд

Цар тахлаас шалтгаалж хүмүүсийн худалдан авах зуршилд гүнзгий өөрчлөлт орно. Ойрын жилүүдэд улам олон хүн буйдан дээрээсээ “дэлгүүр хэсдэг” болно. Жижиглэн худалдаачид дэлгүүр нээх зардлаа хэмнэж, ихэнх нь вэб сайтаа өөрчлөн сайжруулах эсвэл онлайн дэлгүүрийн бэлэн платформуудыг ашиглаж борлуулалт хийнэ. Хүнд байдалд орсон дэлгүүрүүд нэг дор олон брэнд нэгтгэсэн том талбайтай компаниудад ялагдаж, агуулах болон хувирна. Улам олон компани дампуурахдаа бэлдэгтүн.

Дэлгэрэнгүй анализ, прогнозыг “Дэлхий 2021” сэтгүүлээс

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу 94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

“Дэлхий 2021” сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдсэн бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 2.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Айрагны франчайз (№87)

Өмнөх нийтлэл

ЖДҮ-т мөнгөний эерэг урсгалыг хэрхэн бий болгох вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.