Кластерийн санаачилга өрнүүлэх, цаашлаад кластерийн байгууллага байгуулахаар төлөвлөж байгаа хүмүүст бяцхан зөвлөгөө хүргэе. #Кластер хөгжүүлж байна гэж бодоод холбоо эсвэл хоршоо хөгжүүлэх нь цөөнгүй. Тиймээс кластерийн наад захын шаардлагыг хангаж байгаа эсэхээ мэдэж аваарай.
Кластер гэж юу вэ?
Тодорхой нэг салбарт болон газар зүйн байршилд хоорондоо харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулдаг бизнесийн, судалгааны болон төрийн байгууллагуудын хамтрал, тухайлсан салбарын/бизнесийн үйл ажиллагааны бүтээмж, өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой хичээл зүтгэлийг кластер буюу кластерын санаачилга гэнэ. Кластерын зорилго нь нарийн тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, хугацаатай, оролцогч талуудад холбоо хамааралтай байна.
Кластерын байгууллага гэж юу вэ?
Кластерийн байгууллага нь тодорхой нэг кластерын санаачилгыг хөгжүүлэх зорилгоор байгуулагддаг бөгөөд кластерын эрхэмлэх зүйл, стратеги, брэнд, инновацийг бий болгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, кластерын оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг тодорхой зорилгыг биелүүлэхэд чиглэсэн хуулийн этгээд байна.
Кластерын байгууллага ямар байдаг вэ?
(Европын кластерын сүлжээнд нэгдэхэд тавигддаг шаардлага)
1. Кластерын байгууллага нь үйл ажиллагааны тогтсон чиглэл, маш тодорхой зорилго, зорилттой байна.
2. Кластерын байгууллага нь гишүүдэд зориулсан хамгийн багадаа хоёр төрлийн онцгой үйлчилгээтэй байна.
3. Кластерын байгууллага нь хамгийн багадаа 15 идэвхитэй гишүүнтэй байна. (Жишээ нь: бизнес эрхлэгчид, ЖДБ эрхлэгчид, бизнесийн хамтралууд, судалгааны байгууллагууд, төрийн байгууллагууд гэх мэт)
5. Кластерын байгууллага нь хамгийн багадаа долоо хоногийн 20 цаг ажиллах, цалинждаг менежментийн баг эсвэл менежертэй байна.
6. Кластерын байгууллагын цахим хуудастай байна. Кластерын зохион байгуулдаг үйл ажиллагаа, гишүүддээ үзүүлдэг үйлчилгээ, гишүүдийн болон төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй байршуулсан байна. Англи хэл дээр орчуулгатай эсвэл автомат орчуулгын горимтой байж болно. Кластер нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг болохыг нотлох цаг үеийн мэдээ, тогтмол шинэчлэдэг мэдээлэлтэй байна.
Жич: Кластерт төрийн оролцоо их байдаг бөгөөд кластерын зорилго нь төрөөс баримтлах бодлоготой уялдаж байвал кластерын зорилгын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд маш дөхөм болдог.
Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластерын ТУЗ-ийн дарга Ч.Батцэцэг
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

О.Амартүвшин: Эдийн засаг сэргэхэд бүгд нэг цэгээс эхлэх шаардлагатай

Өмнөх нийтлэл

Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia өнгөрсөн 30 жил явж ирсэн тогтолцоог эвдэж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like