ICT групп ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн "Бид дэлхийн зах зээлд гарахын тулд заавал гадагшаа явах биш, харин эх орондоо гаднынхныг татах замаар дотооддоо энэ боломжийг бүрдүүлэх боломжтой".

Технологийн дэвшлийг ашиглан хүн төрөлхтөн хялбар хэрэглээ, хэмнэлт, тэгш боломжийг бүхий л салбарт бий болгож, ажил, амьдралдаа нэвтрүүлсээр байгаа билээ. Үүний нэг жишээ нь уламжлалт зохицуулалттай хөрөнгийн биржүүд STO (Security token offering) буюу токенжуулсан үнэт цаас ашиглан хөрөнгө босгож эхэлснээр цаг хугацаа, зардлыг үлэмж хэмнэж, хурдан шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж чадсан дэвшил. Товчхондоо, энэ нь үнэт цаас, хувьцааг крипто биржээр дамжуулан шууд худалдаж авах, зарах боломжийг хөрөнгө оруулагчдад олгож буйгаараа томоохон давуу талтай. 

Өнгөрсөн сард Tesla компани дэлхийд хамгийн томд тооцогдох Binance крипто биржид STO хэлбэрээр хувьцаагаа гаргасан бол залгуулаад Apple, Microsoft зэрэг технологийн аваргууд мөн хувьцаагаа токенжуулан гаргахаар зэхэж буй. Харин өчигдөр ICT групп ХК Монголын анхны хувьцаагаар баталгаажсан токен буюу ICTG security token-ийг  гаргаж  буйгаа  зарлав. Энэ дагуу ICTG токены бүртгэл өнөөдөр 11 цагаас www.trade.mn крипто биржид эхлээд байна. 

Уг токений нээлтэд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон технологийн компаниудын төлөөлөл оролцсон бөгөөд нээлтийн үеэр ICT группийн хамтран үүсгэн байгуулагч А.Баттамир “Монголчууд бид технологийг зөвхөн ашиглах, нэвтрүүлэх бус харин эдгээр үйл явцаар дамжуулж өөрсдөдөө боломж бүтээх ёстой. Өөрөөр хэлбэл, дэлхийн мэдээлэл технологийн асар өсөлттэй энэ зах зээлд бид зөвхөн хэрэглэгч бус тоглогч байх боломжтой” хэмээсэн юм. 

Аудит, зөвлөх үйлчилгээний KPMG компани 2025 он гэхэд токенжуулсан үнэт цаасны зах зээл найман их наяд ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж буйгаа мэдээлсэн. Ирээдүйд өсөн дэвжих өндөр потенциальтай уг зах зээлд хөл тавьж буй ICT групп үндэсний газарзүйн систем, үүлэн технологийн хөгжүүлэлт, хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлт, үндэсний блокчэйн платформын хөгжүүлэлт, Business intelligence (BI) -ийн программ хангамжийн хөгжүүлэлт, зүйлсийн интернэт (IoT) -ийн программ хангамжийн хөгжүүлэлт зэрэг томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор токенжуулсан үнэт цаас гаргаж буй. 

Тус группийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Бид дэлхийн зах зээлд гарахын тулд заавал гадагшаа явах биш, харин эх орондоо гаднынхныг татах замаар дотооддоо энэ боломжийг бүрдүүлэх боломжтой. Энэ бүхнийг харуулахын тулд бид шинэ зах зээлд нэвтрэх томоохон алхмыг эхлүүллээ. Токенжуулсан үнэт цаас гаргаж буйтай холбогдуулан бидэнд Америк, Швейцарь, Япон, Сингапур зэрэг олон газраас хүсэлт ирж байна” гэлээ. 

10-аадхан жилийн өмнө Монголын технологийн компаниуд ашиг олж, хөрөнгө оруулалт татахад ихээхэн хүндрэлтэй тулгарч, зөвхөн уламжлалт салбаруудын талаар яригддаг байсан бол өдгөө цаг наашилж, ирээдүйд бий болох боломж, өсөлтийг чиглэн дэлхийтэй хөл нийлүүлэх болсны нэг жишээ бол энэ.  

ICTG токений товч мэдээлэл:

Токен гаргагч:  АйСиТи групп ХК

Токен нэр: ICT security token

Токен тиккер: ICTG

Үргэлжлэх хугацаа: 2021/05/24 11:00 - 2021/05/31 16:00

Токен хаяг: 0xC5a2E0FF3034Ecd499f3eCA4A8ae010388AaeCf4

Токен хэлбэр: Security token

Токений стандарт: Ethereum ERC777

Нийт гаргах токений тоо хэмжээ: 1,428,600,000

Хөрөнгө оруулагчдад санал болгох хувь: 10%

Хөрөнгө оруулагчдад санал болгох хэмжээ: 124,793,954

Токений нэгж үнэ: 130 төгрөг

Арилжаалах бирж: www.trade.mn

Олборлолт: Олборлолт буюу майнинг хийх боломжгүй байна

Смарт контракт аудит: CERTIK LLC

Бизнесийн үнэлгээ: BDO аудит

Токен гаргагчийн вэбсайт: www.ictgroup.mn

ICTG токен whitepaper: https://ictgroup.mn/file/ICTG-Whitepaper-v1.pdf
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Б.Тэмүүлэн: Simple апп технологид суурилсан бизнесийн зээлийг санал болгоно

Previous article

6 сарын сургалтын бүртгэл эхэллээ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like