Сургагдаагүй, шинэ менежерүүд өөрийнхөө хамгийн сайнаар ажиллана. Гэвч ажилтнууд тань “чадан ядан” “хамгийн сайнаараа ажиллаж буй” менежер биш харин “чадварлаг менежер”-ээр удирдуулах ёстой биш гэж үү?

“….. хамгийн мундаг дарга маань байсан. Тэр хүнээс л хамгийн их суралцаж, одоо ч хүндэлж явдаг даа”  гэж бид бүгд тодорхой туршлага хуримтлуулж, хоёроос дээш ажлын байр сольж үзсэнийхээ дараа хэлж, ярьж эхэлдэг. Тэгвэл ингэж хэлүүлэх менежерүүдийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд олон болсныг олж тогтоожээ. Удаан үргэлжилсэн хөл хорионы үеэр, удирдлагууд тэр дундаа менежерүүдийн үүрэг хариуцлага улам нэмэгдэж нэг талаас өөрийнхөө ур чадваруудыг батлан харуулах замаар хурдацтай өсч хөгжиж, нөгөө талаас ажил-гэрийн үүргүүд давхцаж туйлдах нөхцөл бүрджээ. Үүнийг саяхан хийгдсэн 10 гаруй орны 300 менежерээс авсан “Management-2021”судалгаа харууллаа. 

Энэхүү судалгаанд монгол менежерүүд мөн оролцсон байна. Английн “Global Growth Institute”-ийн  “World Class Manager”  хөтөлбөрийг Монголд Гүрэн академи албан ёсны эрхтэйгээр удирдаж явуулдаг бөгөөд өдгөө төр-хувийн хэвшлийн 3000 монгол менежер сурч, олон улсын сертификатаа авсан байдаг. Тэгвэл тэдний төлөөлөл судалгаанд өндөр идэвхтэй оролцож, үр дүнд жинтэй байр суурь эзэлж буйг Global Growth Institute-ийн үүсгэн байгуулагч Вейн Кларк судалгааг танилцуулах үеэр онцолсон билээ. 

Процессийн амин зүрх нь менежерүүд л байж, бүх өөрчлөлтийг тэд удирдаж урамшуулж, ажил болгодог. Энэ удаад  буюу хөл хорионы үед ч тийм байв. Олон байгууллагын бүтээмж өсөлттэй гарсан нь хүмүүс тань маш шаргуу хөдөлмөрлөсний баталгаа юм. Гэхдээ судалгаагаар зарим нь ажлаас халширч “тэсрэхэд” бэлэн болсон нь харагдаж байна. Ажлаас гадна хүмүүс тань гэр бүл, эрүүл мэндийн асуудлуудынхаа дунд толгой нь эргэж гүйцсэн байдалтай байна. Одоо тэгээд бизнесүүд КОВИД-ын дараах шинэ ертөнцөд дасан зохицох гэж хичээж байгаатай зэрэгцэн  хүмүүс тань  тодорхойгүй үетэй тулгарч байна. Судалгаанд хамрагдсан менежерүүдийн гуравны нэг нь өнөөдрийн бизнесийн орчинд ажиллах ур чадварыг хангалттай эзэмшсэн эсэхдээ эргэлзэж байна. Менежерүүдийн 36 хувь нь энэ хүрээнд 10 онооноос 6 оноо өгчээ.

Тэгвэл шинэ үерүү хурдтайгаар донсолгоо багатай шилжиж ороход менежерүүд хамгийн сайн бэлтгэгдсэн байх ёстой аж. 2021 онд аливаа бизнесийн амжилтад менежерүүд голлох үүрэг гүйцэтгэнэ. Харин тэдний ямар асуудлуудыг шийдэж, бэлдэж хөгжүүлэх замаар үүнийг хийх вэ гэдэгт Management-2021 дараах саналуудыг гаргажээ.   

Сайн мэдээ гэвэл: судалгаагаар менежерүүдийн гуравны хоёр нь шинээр менежер болж буйдаа сэтгэл хөдөлж байгаа нь харагдсан бол, судалгаанд оролцогчдын талаас  илүү  нь маш их талархалтай хандаж хүлээн авсан нь харагдлаа. Хэрэв бизнесүүд энэхүү эхлэлийн үеийн эрч хүч хүсэл тэмүүллийг ашиглаж чадвал, гүйцэтгэл ба үр дүнг огцом өсгөж чадахаар байна.  

Харин муу мэдээ нь: шинэ менежерүүд анхны удирдах албан тушаалаа баярлан хүлээн авдаг ч, компанийн ядмаг менежмент тэдний амжилтыг унагадаг болохыг тогтоосон. Шулуухан хэлэхэд, бизнесүүд мөнгөө салхинд хийсгэж, хүмүүсийн итгэл хүндлэл  буурч , менежерүүд бүтэлгүйтэх нөхцлийг өөрсдөө бий болгож байдаг ажээ. Менежерийн ажлаа гүйцэтгэх явцдаа тэд хэрэгтэй дэмжлэгээр дутагдаж байна. Судалгаанд оролцсон нийт менежерүүдийн 62 хувь нь, менежер болсон анхны жилээ хамрагдсан сургалт хөтөлбөрүүд болон бусад төрлийн чиглүүлэлт, дэмжлэг хангалтгүй байсныг нотлон 10-аас ердөө 5 оноогоор үнэлжээ. 

Товчхондоо тушаал дэвшиж, хийж бүтээх итгэл дүүрэн менежер болсон ч чанаргүй бөгөөд уялдаа холбоогүй сургалтууд, дэмжлэг үзүүлдэггүй удирдлага болон компанийнхаа алсын хараанд ямар хувь нэмэр оруулахаа бүрэн гүйцэт ойлгоогүйгээс урам хугардаг байна. Тиймээс, менежерүүдийнхээ урам зоригийг тасралтгүй өрдөхийн тулд байгууллагууд дараах үйл явцыг нэн тэргүүнд баримталж ажиллах хэрэгтэй.

Менежер томилох үйл явцыг хурдтай бөгөөд үр дүнтэй зохион байгуул

Чадваргүй менежментийн алдагдал Англид жилд 84 тэрбум паунд байна. 

Нэгт, шинэ үүрэг хариуцлага хүлээн авах явцдаа менежерүүдэд янз бүрийн сэтгэгдэл, мэдрэмж төрдөг. Тиймээс үйл явцын турш, эхлэлээс төгсгөл хүртэл менежерүүдтэй хамт байж, оролцоотой байх нь чухал. Эрэлт хэрэгцээнд нийцсэн менежерийг бий  болгох Таны “оролцоог хангах” төлөвлөгөө ямар байх вэ? Гэдэг асуултад хариулж ажилла. 

Хоёрт: Хурдан бөгөөд үр дүнтэй шилжилтийг хангах хэрэгтэй. Ажилтнаас менежер болон дэвшсэн хүмүүсийнхээ өмнөх туршлагад тулгуурлан шилжилтийн үйл явцыг зохион байгуулах нь зүйтэй. Тэдэнтэй фокус групп уулзалт хийж ярилцах замаар  маш их цаг, мөнгө хэмнэхээс гадна олон хүнийг сэтгэлийн дарамт, хүндрэлээс хамгаалдаг юм шүү.

Гуравт: Менежерийн ажил үүргийг байгууллагын стратегитай уялдуулах нь зүйтэй. Гүйцэтгэх захирлуудад энэ хамгийн зөв харилцан ашигтай ажиллагаа болж чаддаг. Тушаал дэвшүүлэх боломжийг ашиглан менежерийн ажил үүргийг байгууллагын стратегитай уялдуулж, холбох хэрэгтэй. Ингэснээр байгууллагын удирдлага болон менежер хооронд бат холбоос үүснэ. 

Уялдаатай сургалт хөтөлбөрүүдээр ханга

Сургагдаагүй, шинэ менежерүүд өөрийнхөө хамгийн сайнаар ажиллана. Гэвч ажилтнууд тань “чадан ядан” “хамгийн сайнаараа ажиллаж буй” менежер биш харин “чадварлаг менежер”-ээр удирдуулах ёстой биш гэж үү? Эс бөгөөс энэ аль аль талдаа хохиролтой ажиллагаа болно.

Менежер болсон анхны жилдээ та хэр хангалтатй сургалт, дэмжлэг авсан бэ?

Тушаал дэвшиж буй үйл явцтай холбогдуулан сургалтад хамрагдсан менежерүүдийн бараг гуравны хоёр нь (62%) эхний жилдээ хамрагдсан сургалт, хөгжүүлэлтийн хөтөлбөрийн чанарыг муу буюу, 10 онооноос 5 оноогоор үнэлсэн. Шинэ менежер ажилд авах эсвэл тушаал дэвшүүлэх гэдэг зардал ихтэй ажил. Менежерийн албан тушаал горилогчид шаардлагатай ур чадвар ба хэрэгслүүдээр хангагдсан эсэхийг судлалгүйгээр томилох нь хожим хүнээ тогтоох зардлаас эхлээд, идэвх оролцоо муудах, цаашлаад багийнхаа гишүүдийн эрч хүчийг унагах зэрэг олон асуудлын үндэс болно.  Өнөөдөр менежерүүдийн ихэнх нь одоогийн ажил үүрэгтэй нь уялдаатай эсэхээс үл шалтгаалан Сургалт Хөгжүүлэлтийн Хэлтсүүдийн хэрэглэдэг, “форм” болсон хичээлүүдээс суралцаж байна. Хүний нөөц дараах гурван ажиллагааг нэн тэргүүнд чухалчилснаар энэ байдлыг өөрчилж чадна.

 

  • Уялдаатай, хүртээмжтэй сургалтуудаар ханга

Зарим байгууллагууд бүх ажилтнуудаа ирээдүйн менежерүүд болгон бэлдэхийн тулд сургалтын баазаа шинэчилж эхэлсэн. Маш олон, сайн цахим сургалтууд гарч ирснээр үүнийг улам хялбарчилж байна. 

  • Менежерийн шилжих үйл явцуудыг төлөвлөх

Богино болон урт хугацаанд шинэ менежерүүд ажлаа гартаа оруулахад олон тодорхойгүй асуудлууд тулгардаг. Бид, менежерийн эхний 100 өдрийн төлөвлөгөө гаргаснаар, шилжилтийн үйл явцыг хялбарчилж, шилдэг менежер болоход нь тусалдаг. 

  • Туршлагатай менежерүүдтэй ярилц

Цөөн хэдэн туршлагатай менежерүүдтэйгээ уулзан, менежер болж байсан үеийнх нь туршлагыг яриулж, ямар дэмжлэг тэдний менежер болох үйл явцыг хялбарчлах байсныг тодруул. Туршлагаасаа хуваалцахыг хүсэхгүй менежер бараг олдохгүй гэдгийг баттай хэлье.

Хүмүүс суралцах ёстой үедээ хамгийн сайн сурдаг. Бодит талбар дээр тулгарч буй асуудал, нөхцөл байдал нь хүнийг илүү төвлөрч, шийдэмгий суралцахад хүргэдэг

Байгууллагуудын хувьд удирдлагын ажил тулааны шинэ талбар болсон. Тулаанд ялсан нь ойрын ирээдүйд тэсч үлдэнэ. Бидний туршлагаар, зөвхөн тэсч үлдээд зогсохгүй, өсөн дэвшихэд ердөө цөөн хэдэн, далайцтай өөрчлөлтүүд хангалттай. Тэгснээр, ирээдүйд юу ч биднийг угтсан байлаа та өсөн дэвжсээр байх болно. Бид таны аялалд тус нэмэр болно хэмээн найдаж байна хэмээн судалгааг удирдаж, дүгнэсэн Вэйн Кларк, Марк Вег нар хэлжээ. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

О.Амартүвшин: Холбогдох хуулиудын шинэчлэлд хувийн хэвшлийнхний идэвх, оролцоо чухал байна

Previous article

Өөрчлөлтийн салхи айсуй

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like