BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Сюрреал дижитал дүрслэл нь дэлгэцээс бүрдсэн барилга шиг том байгууламжуудыг харуулдаг бөгөөд тус бүр нь хүний янз бүрийн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийг харуулдаг. Арын дэвсгэр дэх тэнгэр улбар шараас бараан өнгө рүү шилжиж, байгууламжийн оройноос утасгүй дохио ялгарч, футурист компаний уур амьсгалыг төрүүлдэг. - Business.MN

Гэрээсээ нөхөрлөнө

Business.mn   Business.mn
2021-06-17
  Стратеги, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн лидерүүд 2021 онд ямар чадварыг онцолно гэж бодож байна вэ? Хариулт нь мэдээж багаар ажиллах чадвар. Ихэнх компани хаалгаа арай барьчихаагүй ч сүүлийн жилүүдэд олж авсан нэр хүнд, холбоо сүлбээнийхээ ачаар өдөр хоногийг аргацааж байна. Тэд 2021 онд эрч хүчээ цэнэглэхийг эрмэлзэнэ.

Гэрээсээ ажиллах туршилт маш амжилттай болж өнгөрсөнд олон менежер гайхшраад барахгүй. 2020 оноос өмнө гэрээсээ ажиллагсад оффист ажиллаж буй хамт олноосоо холдож хөндийрөх хандлагатай байгааг судалгаа харуулсан. Тэд өөрсдийгөө доогуур үзэж байлаа. Гэвч цар тахал гарснаар хүн бүр нэг завинд буюу том өрөөндөө ажиллаж амьдарч эхэлсэн билээ. Хүмүүс ажлын газраасаа өөр газар ч бүтээмжтэй ажиллаж болдгийг менежерүүд мэдэж авсан бол ажилтнууд видео хуралд оролцож дасав. Ажилтнууд өдөр бүр оффист ажилласнаас нэгээр илүү цагийг гэрээсээ ажиллахад зарцуулж байгааг Эдийн засгийн үндэсний судалгааны газрын асуулга харуулсан.

Шинэ зохицуулалт үр дүнтэй байсан шалтгаан нь ажилтнууд үүргээ мэдээд зогсохгүй байгууллагынхаа хэмнэлд дассанд байгаа юм. Долоо хоногийн төлөвлөгөөг онлайнаар ярилцаж, багаараа Slack, WhatsApp дээр санаа оноогоо хуваалцаж болно. Менежерүүд ажилтнуудынхаа сайн, муу талыг мэдэх учир хэнийг нь чөлөөтэй ажиллуулж, хэнийг нь шахаж шаардахаа шийдэж байлаа.

2021 онд хүний нөөцийн алба асуудалтай харилцааг шийддэг “гал унтраах” үүргээсээ гадна олон нэмэлт ажил хийж таарах нь

Гэвч цаашдаа байдал хэт назгайрч мэднэ. Менежер болон ажилтнууд шинэ асуудалтай тулгарч, тэдгээрийг шийдэх шинэ гарц, гаргалгаа хэрэгтэй болно. Шинэ ажилтан орж, хууччуул нь ажлаа сольж, хуримтлагдсан мэдлэг туршлагын үнэ цэн алдагдана. Ингэснээр ажлын шинэ арга барил нэвтрүүлэх шаардлагатай болж, үүний тулд видео хурлаас илүүтэй хамтарч ажиллах нөхцөл үүснэ.

Өөр хүмүүстэй ярьж хөөрөлдөн бүтээмжээ нэмэх боломжтой. Гэвч хүмүүс гэрээсээ ажиллаж байгаа тохиолдолд ингэх боломж даанч бага. Ажилтнууд зөвхөн мессеж бичдэг групп, эсвэл багтайгаа л харилцдаг болж мэднэ. Жишээлбэл, борлуулалтын хэлтсийнхэн бүтээгдэхүүний дизайн хөгжүүлэх багтай холбоо тасарч магадгүй. Энэ нь компанийн үйл ажиллагааны чухал хэсэг болох дотоод харилцааг сулруулна.

Ийм учраас 2021 онд компаниуд дотоод уур амьсгалаа сэргээхэд цаг зарцуулна. Хэдий ажилтнууд оффистоо өдөр болгон суухгүй ч долоо хоногт нэг, хоёр удаа ирж ажиллахыг нь компаниуд хүснэ. Тэднийг ажилдаа ирэхэд нь “бид”, “тэд гэсэн талцал үүсэхээс сэргийлж, бусад хэлтэстэй хамт хуралдуулах арга бодож олох ёстой.

Түүнчлэн хамт олны өдөрлөгийг зайнаас хийх боломжтой. Ийм арга хэмжээ нь хэлтэс хоорондын зааг, ханыг нураахад чиглэнэ. Zoom-ээр ярилцангаа дарс шимэх уламжлал хэдийнэ газар аваад байгаа бөгөөд захирлууд ажилтнуудаа идэвхжүүлэхийн тулд дарс, эсвэл шар айраг гэрт нь хүргүүлэх тохиолдол ч гарч байна. Мөн асуулт хариултын тэмцээн хийх, онлайнаар караокедох, эрдэнэс хайх тоглоом тоглож гэрээс нь эд зүйлс олуулах зэргийг дурдаж болно. Компаниуд ажилтнуудаасаа сэтгэл зүйн байдлыг нь шалгах санал асуулга авна. Хүний нөөцийн алба асуудалтай харилцааг шийддэг “гал унтраах” үүргээсээ гадна олон нэмэлт ажил хийж таарах нь.

Дунд хугацаандаа хоёр өөр соёл бий болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, тун цөөн үндсэн ажилтнууд болон олон тооны гэрээт, эсвэл цагийн ажилтан гэж ажиллах хүч нь хуваагдаж болзошгүй. Цар тахлын улмаас өөр нэгэн хуваагдал үүснэ. Олон жил ажилласан туршлагатай ажилтнууд гэрээсээ ажиллаж, харин залуус оффистоо очдог хэрнээ хамт олондоо уусах, салбарын бусад мэргэжилтэнтэй танилцах, албан тушаал ахих боломж нь багасна. Гүйцэтгэх захирлууд ямар ч чамин үг хэрэглээд багийн уур амьсгалыг бүрдүүлэх нь урьд өмнөхөөс илүү хэцүү байх болно.

Филип Когган Bartleby нийтлэлч, The Economist

bookzone.mn
Тагууд: дэлхийдхүний нөөц

Санал болгох:

A group of elderly people stand on a beach, smiling and pointing toward a large, dramatic ocean wave—symbolizing the "Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн ээлжит сорилт." A lighthouse stands on the shore under a partly cloudy sky.
Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн шинэ сорилт
A person in dark clothing and a beanie zips through the city on an electric scooter. The blurred background and nearby car highlight the speed—цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна.
Цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00