Шадар сайд С.Амарсайхан Ковидтой тэмцэх хуульд (Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай) нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Дараах агуулгаар нэмэлт, өөрчлөлтийг боловсруулжээ:

  • Цар тахалтай тэмцэх үед хүний эрхийг хамгаалах
  • Ковидтой холбоотой төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны уялдааг сайжруулах
  • Тандалт судалгаа, илрүүлэлтийг эрчимжүүлэх
  • Цар тахлын үед ашигт малтмалын экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хэвийн ажиллагааг хангах
  • Хуулийн үйлчлэх хугацааг сунгах

2021 оны Төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбумаар баталсан ч зургадугаар сарын 15 гэхэд зарцуулах дүн 52.4 тэрбум болж, санхүүгийн хүндрэлийг шийдэх хэрэгтэй болжээ. Түүнээс гадна гүйцэтгэл нь хангалтгүй байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох хэрэгтэй гэж үзжээ.

Ковидтой тэмцэх хуулийг өнгөрөгч 2020 оны дөрөвдүгээр сард баталж, 2020 оны 12 дугаар сар, нэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Монголын тэтгэврийн тогтолцооны таван НО

Өмнөх нийтлэл

Клифф Арранд: Монголд зочлох үйлчилгээний салбарыг хөгжүүлсэн нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.