Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд хоёр улсын бизнес форум, үзэсгэлэнг 2021 оны 6 сарын 25-наас 7 сарын 5-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 

Монгол-Японы бизнес форум үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Япон улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яам, Экспорт Олон Улсын Худалдааны Төв” ТББ, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоод тав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй.

Форумын үеэр дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ хувийн хэвшлийн төлөөллүүд туршлагаасаа хуваалцаж, гадаад дотоодын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ:

  • Экспортын бодлого эрх зүйн орчин , цаашид авах арга хэмжээнүүд
  • Экспортыг дэмжих санхүүжилтийн боломжууд
  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тавигдах ОУ-ын чанар стандарт, баталгаажуулалт, сайн туршлагууд
  • Экспортын өрсөлдөх чадвар, экспортын шинэ боломжууд

Үзэсгэлэнд Япон улс руу экспорт хийх хүсэлтэй, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилготой Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээр оролцохоор бүртгүүлж бэлтгэл ажлаа хангаж байна.

Оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахим платформоор дамжуулан танилцуулах боломжтой

Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож, тус улсад бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдийг www.exportmongolia.org цахим платформд нэгдэхийг урьж байна. Оролцогчоор бүртгүүлэх бол  энд дарна уу.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл дэвшил авчрах уу?

Өмнөх нийтлэл

Аж үйлдвэрийн пионер

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.