Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг тавь дах удаагаа хийлээ. Амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд, 150 шалгуур үзүүлэлтээр есөн дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжив.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба 0 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сул, 1 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сайн. Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индексийг 0.545 оноо буюу дунд түвшний өрсөлдөх чадвартай гэж үнэлжээ.

Өрсөлдөх чадвараар Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргүүд тэргүүлж байгаа бол Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дундаж түвшний өрсөлдөх чадвартай байна. Хан-Уул дүүрэг 2017 онд дэд байр эзэлж байсан бол сүүлийн гурван жил дараалан тэргүүлэв. Энэ удаа ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлттэй байна.

Энэхүү судалгааны гол ач холбогдол нь нийслэлийн болон дүүргийн удирдлагуудад шийдвэр гаргах бэлэн дата болно. Таван бүлэг индексээр авч үзэхэд Багануур, Багахангай, Налайх дүүргийнхэн ерөнхий өрсөлдөх чадвараар сул байгаа ч арай илүү аз жаргалтай дүүрэгт амьдардаг гэж хариулжээ. Энэ нь хотоос алслагдсан нь сул тал бус, харин ч давуу тал болон хувирч байгаа тухай тус төвийн судлаачид тайлбарлалаа.

Сүүлийн жилүүдэд дүүргүүдэд өрчлөлт, бүтээн байгуулалтууд дорвитой хийгдээгүйгээс дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшмигийн ярьснаар 2017-2019 оныг харьцуулахад дүүргүүдийн индекс урагшилж байсан ч 2019-2021 оны буюу энэ удаагийн тайлангийн үр дүнд дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна. Шалтгаан нь өөрчлөлт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг үзүүлэлт сул гарсан байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

З.Мэндсайхан: МХЕГ-ын дэд даргын хувийн ашиг сонирхлоос болж махны экспортыг нэмэх ажил хойшилж байна

Өмнөх нийтлэл

Харилцагчийн үйлчилгээг хэрхэн өрсөлдөөний гол зэвсэг болгох вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.