Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2021.06.24-нөөс эхлэн халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэн бялдаржуулах төв, саун, бассейн фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор болсон билээ. Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудыг заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг 10 хоногоор сунгасан. Амралтын газрууд ч мөн 10 хоног ажиллахгүй гэдгийг мэдээлсэн.

УОК-ын уг шийдвэрийг эсэргүүцэн үйлчилгээний газрууд заалаар үйлчлэх тухайгаа 6 сарын 24-ний өдөр цахим орчинд зарлаж эхэлсэн билээ. Япон хоолны “Takesan Miso Ramen” рестораноос эхэлж гарсан энэхүү эсэргүүцэл #Мэдэгдэл гэсэн hashtag-тай олон нийтийн сүлжээгээр тархаж тухайн өдөртөө 50 орчим байгууллага нэгдэв.

Эсэргүүцлийн үр дүнд НОК-оос нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” хийх шийдвэрийг гаргажээ. “Хүнсний үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар, кафе, кофе шопын төлөөллийг Бямба гарагийн 12 цагаас СТӨ-нд хүлээж авна. Вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш болсон хүнд үйлчлэх, ажилчид дархлаажуултад бүрэн хамрагдсан байх, хүн болон ширээ хоорондын зайг барих, үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах талаар гэрээнд тусгана. Хэрвээ биелүүлэхгүй бол хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдэв.

Гаргасан хууль, тогтоол, шийдвэрийн дор төр засаг, ард түмэн адил тэгш байх уриалгыг анх гаргасан “Takesan Miso Ramen” рестораны зүгээс шударга бусын эсрэг дуу хоолойгоо хүргэсэн бүх хүнд талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ “Байгууллага бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ковидын эсрэг хариуцлага, ухамсраараа тэмцэцгээе” хэмээн уриалжээ.  

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Д.Энхтүвшин: Тээвэр логистикийн зардал цаашид ч өсөх хүлээлттэй байна

Өмнөх нийтлэл

#ТахлынҮеийнБизнес – О.Ганбаатар: Сонгуулиар маш их өнгөлөн далдлалт явагдлаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like