Шинэ үеийн худалдааны салбар Монголд үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд TRADE MONGOLIA-2021 форум энэ сарын 30-нд буюу маргааш цахимаар болох гэж байна.

Тус форумаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:

  • Худалдааны орчин. Үүгээр эрх зүй, институци, худалдааны санхүүжилт, COVID-19 цар тахлын нөлөөний талаар оролцогчид харилцан мэдээлэл солилцож, тодорхой гарц шийдэлд төр, хувийн хэвшил хүрэх юм.
  • Тээвэр ложистик, хилийн боомтуудын тулгамдсан асуудал. Уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөт бүс, экспортын талаар оролцогчид хэлэлцэх аж.
  • Цахим худалдаа, цахим шилжилт.

Форумыг МҮХАҮТ-ын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулна гэжээ.

Худалдааны салбарын харилцааг зохицуулсан бие даасан хууль одоо хүртэл байхгүй. Тус салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна. Ажиллах хүчний зах зээлд ч томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 14.7 хувийг эзэлж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, 2019 оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурсан билээ. Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Цар тахал ба ТОП-100: Анхаарах таван чиг хандлага

Previous article

Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад анхаарах 6 зүйл

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like