УИХ-ын хаврын чуулганы Төсвийн байнгын хороо 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт арилжааны банканд байршиж буй Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө холбоотой ноцтой дүгнэлт танилцуулав.

2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлангийн 9.1.5-д “Төлбөрийн чадвар буурсан нэр бүхий 2 банканд ЭМДС, НДС-ийн нийт 161.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байршуулсан нь төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байгаагаас сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломжийг бууруулж, байршуулсан мөнгөн хөрөнгөд эрсдэл үүсэж байна.” гэж бичжээ.

Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Эрсдэлтэй гэж хэлэгдээд байгаа хоёр банк нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр 116.2 тэрбум төгрөг, Чингис хаан банк дээр 198.5 тэрбум төгрөг нийтдээ 314.7 тэрбум төгрөг байршиж байна. Энэ мөнгөний гол дүнг эзэлж байгааг нь Нийгмийн даатгалын сан дээр Чингис хаан банканд 101.6 тэрбум төгрөг байна. Энэ нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгө болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилгоор байршуулсан гэж ойлгож байгаа” гэж байнгын хорооны хэлэлцүүлэг дээр хэллээ. 

Өнгөрсөн 2020 оны 10 дугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны харилцагчийн төлбөр тооцоо тодорхой хэмжээгээр саатсан зүйлүүд байгаа тухай мэдээлж байсан.

НД болон ЭМД-ын сангийн хөрөнгийг аль банканд байршуулах тухай шийдвэрийг хариуцсан санг Үндэсний зөвлөлүүд гаргадаг. Гэхдээ Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа олонд нээлттэй бус. Үүнээс болж Капитал банкны хэрэг дэгдэж, эцэст нь татвар төлөгчид мөнгөөрөө хохироод үлдсэн гашуун туршлага бий. Хэрэв дээрх хоёр банкны асуудлыг анхаарахгүй бол Капитал банкны сценари давтагдахгүй гэх баталгаа байхгүй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

“Urban jeans”-ийн Ерөнхий сайдад бичсэн захидлаас дэлгэрүүлэх зарим санаа

Previous article

Mandal Аsset Management: Өндөр өсөлттэй Монголын компаниудад хөрөнгө оруулна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like