Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.

Компанийн нэрTop UnionХХК.

Чиглэл: Оёдол, хувцас үйлдвэрлэл

Захирал Г.Төгөлдөр

– 2020 оны 11 дүгээр сард цар тахал манай улсад дэгдсэнээс хойш танай бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, үнэ яаж өөрчлөгдсөн бэ?

Борлуулалтын хэмжээ 60 хувиар буурсан. Манай компани бэлтгэлийн хувцас оёж, нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуй нэгжүүд хоорондын, байгууллага хамт олны дунд болдог төрөл бүрийн тэмцээн уралдааныг хорьчихсон болохоор борлуулалт эрс унасан. Адаглаад сургууль, цэцэрлэг хичээллэхээ больсон нь манай бизнест хүндээр тусч байна.

– Хил гааль, тээвэр логистикийн гацаанаас болж танай бүтээгдэхүүн, үйлчилгээ,  нийлүүлэлтийн сүлжээнд ямар доголдол гарсан бэ?

Монгол Улс хувцас оёх даавуугаа үйлдвэрлэдэггүй, 100 хувь гаднаас авдаг болохоор мэдээж манай бизнес энэ асуудалд өртөж, түүхий эд боомт, хил гааль дээр гацсан тохиолдол гарсан. Манай компани Солонгосоос даавуугаа захиалж авчирдаг байсан. Гэхдээ саяхнаас захиалга хийхээ больчихоод байгаа.

– Яг одоо төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Яагаад?

Ердөө зээлийн нөхцлөөр нь дэмжих. Манайх 6-8 хүн ажиллуулдаг. Цалинг нь тавихад хүндрэлтэй байгаагаас гадна түрээсийн дарамт их. Би хоёр, гурван газарт хандаж зээл авах гэсэн боловч бүтээгүй. Гурван хувийн хүүтэй зээл авах гэсэн ч байгуулагдсанаас хойших жил гаруйн хугацаанд цалингаа тогтмол тавьж чадаагүй учраас шаардлага хангахгүй гэсэн.

Одоо бол компанийн санхүү хасах утгатай байгаа. Зээлтэй, түрээстэй, цалингаа арай ядан тавиад л явж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Сүзүки Кеита: Монголоос импортолж буй бүтээгдэхүүн, брэндийн танигдалт сул байдаг

Өмнөх нийтлэл

Дөнгөж мэндэлсэн хүүхдийн аавд 10 хоногийн цалинтай чөлөө өгнө

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.