Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.

Компанийн нэр:Бүтээлч Бамбүү” – бага насны хүүхдийн бүтээлч төв

Чиглэл: Боловсрол, хүүхдийн театр

Захирал: А.Уянга

– 2020 оны 11 дүгээр сард цар тахал манай улсад дэгдсэнээс хойш танай үйлчилгээний борлуулалт яаж өөрчлөгдсөн бэ?

Хүүхдүүд манай төв дээр ирж чадахаа болиод, манай хамгийн гол харилцагчид болох сургууль, цэцэрлэгүүд хаагдчихаар маш хэцүү байдалд орсон. Хөл хорио хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй, шийдвэрүүд гэнэт гарч байсан учраас дараа оныхоо төлөвлөгөөг гаргахад их бэрхшээлтэй байсан.

Цар тахал дотоодод гарснаас хойш манай төв хэд хэдэн сургуультай хамтраад хийж байсан ажлаа цахим хэлбэрт шилжүүлсэн. Жишээ нь, Налайхын нэг сургууль манай хичээлийг онлайнаар авдаг болсон. Ер нь нэлээн олон хичээлээ төлбөртэйгээр онлайнаар хүргэж байгаа.

Ингэснээр манай төв үйлчилгээ эрхлэгч байгууллага байснаа бас контент бүтээгч, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч больж хувирлаа. Театрт тавьдаг байсан жүжгүүдээсээ хүртэл онлайн хэлбэрээр хийж үзсэн. Нэг үгээр, бизнес загвартаа том өөрчлөлт хийж байна.

2020 оны гуравдугаар сараас хязгаарлалт тогтоож хүүхдүүд манай төв дээр ирж чадахаа больсон учир хүүхдийн зуслангууд, Тэрэлжийн амралтын газруудаар явж үйлчилгээ үзүүлдэг болсон. Айлуудаар хүртэл явсан. 2021 оны зун бас хэд хэдэн газраар явна.

Энэ мэтээр борлуулалтаа таслахгүйг хичээж байна. Гэсэн хэдий ч өмнөхтэй харьцуулахад борлуулалт маань 60 орчим хувиар буурсан.

Цар тахал танай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд яаж нөлөөлсөн бэ?

Голдуу оюуны ажил эрхэлдэг учраас үнийн өсөлтийн нөлөөлөл бага. Гэхдээ тогоочийн дугуйлан, гар урлалын ажилд материалууд авахад үнийн зөрүү гарна. Тиймээс ирэх намраас сургууль, цэцэрлэгүүд ажиллаад эхлэвэл бид үнээ нэмэхээс өөр аргагүй болно.

– Төрөөс ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлбэл танай бизнест эерэгээр нөлөөлөх вэ?

Монгол Улс Соёлын яамтай болсонд олзуурхаж байна. Яамнаас урлагийг дэмжих хөтөлбөрүүд зарлаж, манай төв шалгарч 40 сая төгрөгийн санхүүжилт аваад байгаа.

Гэхдээ хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох чиглэлд манай улсын бодлого, арга хэмжээ хангалттай биш. Гадаадын олон оронд Засгийн газраас нь сургууль, цэцэрлэгүүдэд татаас өгч, тэр санхүүжилтээр нь хүүхдүүдэд зориулсан үзвэр, үйлчилгээнүүдийг худалдан авдаг. Театруудад биш сургуулиудад мөнгө өгөхөөр шалгарахын тулд театруудын дунд өрсөлдөөн үүсч, үзвэрийнх нь чанар сайжирдаг.

Монголд ийм төрлийн бодлого л хэрэгтэй. Манайх бол Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жилд тогтвортой ажиллаж байгаа хоёрхон хүүхдийн театрын нэг. Нөгөөх нь Хүүхэлдэйн театр. Улс даяараа ердөө тавхан хүүхэд залуучуудын театртай ш дээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг хэвийн олгож байна

Өмнөх нийтлэл

Д.Отгонбат: Компанийнхаа процессыг хэрхэн хямд төсөр дижитал болгох вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19