Өнгөрсөн баасан гарагт /2021.07.23/ Оросын Төвбанк бодлогын хүүгээ 5.5%-иас 6.5% болгон өсгөсөн нь 2014 оноос хийж буй хамгийн огцом өсөлт болов. Шалтгаан нь төсөөллөөс давсан инфляци, хэрэглээний үнийн индексийн өсөлт.

Экспертүүдийн тайлбарласанаар эдийн засгийн олон салбарт дотоод эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа давж байгаа аж. Өнгөрсөн 2020 онд Оросын Төвбанк эдийн засгаа дэмжих үүднээс бодлогын хүүгээ түүхэндээ байгаагүй доод түвшинд аваачсан. Харин 2021 оны хавар гуравдугаар сард 0,25 нэгжээр, сарын дараа дахин 0,5 нэгжээр өсгөсөн.

Оросын статистикийн төв байгууллага Росстат-ын тоо баримтаар зургадугаар сард ХҮИ 6.5 хувьд хүрчээ. Инфляцийг өсгөж байгаа гол шалтгаан нь огцом өсч буй хүнсний ногоо, барилгын материалын үнэ. Мөн тавдугаар сард хүнсний болон металлургын бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.

Түүхий эд, тэр дундаа хөдөө аж ахуй, металлын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсч байгаа нь үнийг өсгөхөд хүргэсэнээс гадна цар тахлын хязгаарлалтууд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, улирлын чанартай цагаачдаас бүрдэх ажлын хүч дутагдалтайгаас хүнсний үнэ нэмэгдсэн, Чили, Перу улсын цар тахлын нөхцлөөс болж зэсийн үнэ өссөн, хоёр Америкийн цаг агаарын таагүй байдлаас үүдэж улаан буудайн үнэ өндөр болсон зэргийг дурдаж болно.

Түүнээс гадна 2020 оны эхэн үетэй харьцуулахад рублийн ам.доллартай харьцах ханш 25%, евротой харьцах ханш 30 хувиар буурчээ.

Монгол Улс 2020 оны эцсийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортоор худалдан авсан. Үүнээс тал хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байгаа. Түүнээс гадна металлург, хүнс, хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн импортод багагүй хувийг эзэлдэг бөгөөд ОХУ-д энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь манай импортлогчид ч нөлөөлнө гэсэн үг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Тээвэр логистикийн үнийн өсөлт (№108)

Өмнөх нийтлэл

Б.Лхагвасүрэн: Инфляци түр хугацаанд нэмэгдэж байгаа ч Төвбанк инфляцийг тогтворжуулна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like