Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 184 хувьцаат компаниас нэр бүхий 82 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-ний дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Брэнд хөгжүүлэлтэд PR-г хэрхэн ашиглах вэ?

Өмнөх нийтлэл

Мобинет: Зах зээлийг либеральчилна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.