Зочин: Сэтгэл засалч, көүч Б.Болормаа

Ажил амралтаа зохицуулах, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын ач холбогдлыг өдгөө бараг хүн бүр мэддэг болсон ч хэрэгжүүлдэг нь ховор. Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж, оюун санаатайгаа ажиллаж сураагүйн улмаас үүсдэг андуу итгэл үнэмшил, сэтгэлийн шарх зэрэг нь бидний сэтгэл зүй, бүтээж буй амьдралд сөргөөр нөлөөлж, амжилтыг алхам алхмаар холдуулж байдаг. 

Дотоод ертөнцөө нээж, оюун санаатайгаа ажиллаж сурахын ач холбогдлын тухай уг дугаарт дараах сэдвийг хөндлөө: 

  • Сэтгэл засал хэрэгтэй эсэхээ хүн хэрхэн мэдэх вэ? Анхаарах шаардлагатай ямар шинж тэмдэг, сэтгэл зовнилыг хүмүүс ихэнхдээ үл тоодог вэ? Энэ нь алсдаа ямар хор уршигтай вэ?
  • Дотоод “тэнхлэг тохиргоо”-г тааруулж сурах ямар аргууд байна вэ?
  • Бизнесийнхний хувьд сэтгэл зүйн сөрөг байдалд хүргэдэг хамгийн гол хүчин зүйлс юу вэ? Тэдгээрээс хэрхэн хол байж өөрийгөө хамгаалах вэ?
  • Итгэл үнэмшлийг өөрчлөхөд юу хамгийн чухал вэ?
  • Байгууллага дээр сэтгэл засалч, сэтгэл зүйч байхын ач холбогдол
  • Ковидын улмаас үүсч буй хямрал хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэцэд онцгой нөлөө үзүүлээд байна. Энэ үеийг даван туулахад туслах 3 зөвлөгөөг манай сонсогчдолд өгнө үү.

Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор

Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч

Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин

Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:

Youtube

M plus

Apple Podcasts

Google Podcasts

(Бид системээ шинэчилж байгаа тул Apple болон Google сувгуудад бүх дугаар ороогүй байгаад хүлцэл өчиж байна.)

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Хүнд даацын машин механизмын НОВЕЛ худалдааны төв нээгдлээ

Өмнөх нийтлэл

Тэд зөвлөж байна: Экспорт хийхэд хамгийн чухал нь судалгаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Podcast