Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээн авч, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Энэхүү уулзалтын үеэр цар тахлын дараах эдийн засгийн асуудлыг хөндөн түлхүү ярилцсан бөгөөд шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 200 хоногт хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар мөн хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” 34 хувийн гүйцэтгэлтэй байгааг Засгийн газраас танилцуулсан юм. Тэр дундаа өнгөрсөн хоёрдугаар сард ажлын байр 134 мянгаар буурах эрсдэлтэй байсан бол энэ сарын 12-ны өдөр гэхэд 225 мянган ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг онцолж байв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах гол санаануудыг тэмдэглэлээ. 
  • Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлахад анхаарна. 
  • Өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд Монгол Улс олон улсын байгууллага болон бусад улс орны Засгийн газруудтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр санамж бичиг байгуулсны дагуу хэрэгжих бүхий л төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулж, сар тутам үйл явцтай танилцахын зэрэгцээ төсөл зогссон бол шалтгааныг тодруулахын тулд дотоод аудит хийж буй. Улмаар Засгийн газрын зүгээс хариуцлага хүлээж ажиллана. Энэ талаар бид холбогдох гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, ярилцсан. Одоогоор Франц, ОХУ, Казахстан, Япон улсын Засгийн газруудтай ярьж тохиролцсоны үндсэн дээр хамтарсан төслүүд үргэлжлэхээр болоод байна.  
  • Шилжилтийн үеийн 30 жил өндөрлөсөн учраас бид илүү төлөвшсөн, тогтвортой хөгжлийн замаар яваа улс орон гэдгээ харуулах ёстой. Энэ ч утгаараа манай улс эрх зүйн орчноо туйлын тогтвортой түвшинд аваачиж, аливаа хуулийг өндөр шаардлагын дагуу батлах нь чухал. Үүний үндсэн дээр тогтвортой хамтын  ажиллагааг өрнүүлэн ажиллана.  
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

“ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ” төсөл хэрэгжиж эхэллээ

Өмнөх нийтлэл

Дижитал хөлгийн ахмад: Тацуяа Хамада Мобиком-ыг хаана аваачихыг хүсч байна вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.