Барилга, хот байгуулалтын яамнаас гол нэр төрлийн 12 бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа арматурын үнийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ.
2020 онд 1м2 барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349,200 орчим мян.төгрөг болж өсчээ. 2020 онд 1м2 барилгын төсөвт өртөг 1.358,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ 1м2 тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.
Үүнтэй холбоотойгоор 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 850.8 тэрбум төгрөгийн 824 төсөл, арга хэмжээнд арматурын үнийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртөг ихээхэн нэмэгдэхээр байгааг яамнаас мэдээлэв. Жишээ нь, “Барилгын хөгжлийн төв”-ийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй 73 барилга байгууламжинд 16,200 тн арматур хэрэглэгдэх тул үнийн өсөлтөөс улбаатай 21 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэхээр байна.
БХБЯ-ны тайлбар:
* Цар тахалын нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-аас орж ирэх ачаа тээврийн үнэ, хугацаа огцом нэмэгдсэн байгаа.
** БНХАУ-д суугаа ЭСЯамны зүгээс гангийн үйлдвэрлэгч нараас авсан Замын-Үүд боомтын үнэ
*** Арматур ипортлогч ААН-ийн санал болгож буй үнэ ЭСЯамаар дамжуулан гангийн үйлдвэрээс авсан үнээс доогуур байна.