2021.08.18-ны байдлаар

  1. Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос /МТЗНХ/ БНХАУ-ын Тяньжин боомтод ачигдахаар хүлээгдэж байгаа чингэлгүүдийн захиалга дугаарын нэгтгэлийг Хятад талын драфтын дагуу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ЗТХЯ-д хүргүүлжээ. ЗТХЯ-аас Бээжин дэх ЭСЯ, ГХЯ-д хүргүүлэн Монгол Бээжин хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас Хятадын ГЯ-ны Азийн газартай хийсэх уулзалтын үеэр цаг алдалгүй хүргүүлсэн гэсэн мэдээ  өгсөн. Хятад талаас захиалга дугаараар шалгаад үзэхэд удсан ачаа болон сүүлд ирсэн ачаанууд нэг захиалга дугаар дээр харьяалагдаж байгаа учир дан захиалга дугаараар шүүн илгээхэд хүндрэлтэй учир чингэлэг дугаар, ирсэн огноо, барааны нэршлээр ялгаж өгөхийг хүссэн. Үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 9-ны өдрийн өглөө МТЗНХ-оос дахин чингэлгийн дугаарын мэдээг тээвэр зууч, импортлогч нараас цуглуулан тухайн өдрийн байдлаар нэгтгэгдсэн 4277 чингэлгийн мэдээг ЗТХЯ-д хүргүүлсэн. ЗТХЯ-ны нэгтгэлээс харахад Тяньжин боомт дээр ирээд 0-60 хоносон 3654, 60-аас дээш хоногтой 555 чингэлэг, бүх чингэлгийн мэдээнээс хилээр орж ирснийг хасалт хийгээд нийт 4209 чингэлгийн мэдээг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗТХЯ-аас ГХЯ-руу явуулсан байна.
  2. 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Замын-Үүд өртөөгөөр нийт 29 чингэлгийн галт тэрэг буюу 208х20’, 806х40’ чингэлэг хүлээн авсан бөгөөд Үүнээс Тяньжин боомтоос 14 чингэлгийн галт тэрэг буюу 845 чингэлэг, бусад боомтуудаас 3 чингэлгийн галт тэргийг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна. Харин Замын-Үүд өртөөнөөс экспортын ачаатай болон хоосон чингэлэг бүхий 27 галт тэрэг буюу 1082 вагон болох 353х20’, 1159х40’ чингэлэг Хятад талд хүлээлгэн өгсөн. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангиас авсан мэдээгээр өнгөрсөн 7 хоногт 635 вагонд импортын чингэлэг ачсан ба хоногт 91 вагон дээр импортын чингэлгийн ачилт хийгдсэн. Улаанбаатар хот дахь гаалийн терминалуудаас 383 хоосон чингэлэг буцаах вагоны захиалгыг УБТЗ-д өгсөн байна.
  3. 2021 онд үүсээд буй нөхцөл байдал нь тээвэр логистикийн салбарын түүхэнд байгаагүй онцгой хүнд үе болж байгаа бөгөөд тээврийн хөлсний урьдчилан төлөлт, өмнөх үеэс хэд дахин бага чөлөөт чингэлэг эзэмшилтийн хугацаа, хоосон чингэлэг буцаах вагоны хомстол зэрэг тээвэр зохион байгуулалтын хүнд нөхцөл байдалд тээврийн урсгал явагдаж байна.
  4. Монгол Улсруу хийгдэж буй чингэлэг тээврийн ихэнх хувийг эзэлж буй усан онгоц тээвэрлэгч компанийн зүгээс энэ оны 5 дугаар сараас эхлэн нэгж тээврийн чингэлэг ашиглалтын хугацаа уртассаны улмаас тээврийн үнийг олон дахин их хэмжээгээр урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмж, нийт тээврийн үнийн огцом өсөлтийг бий болгож байгаа. Түүнчлэн ачаатай чингэлэг БНХАУ-ын Тяньжин болон бусад боомтод ихээр бөөгнөрсөнтэй холбоотой талбай дээрх чингэлэг хадгалалт, түрээсийн зардал, талбайнууд дүүрэлтийн улмаас талбай хооронд чингэлэг шилжүүлж зөөхтэй холбоотой олон урьдчилан мэдэгдээгүй нэмэлт зардлуудыг БНХАУ-ын талаас замд явж буй болон хэдийнэ эцсийн өртөөнд хүрсэн тээвэрт хүртэл Монголын тээвэр зуучийн компаниудаас тооцож авах асуудал өргөнөөр үүсээд байна. 

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Арматурын үнээс шалтгаалж барилгын өртөг м.кв тутамдаа 169 000 төгрөгөөр өсчээ

Өмнөх нийтлэл

Юваль Ноа Хараригийн зөвлөж буй 4 ном 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.