Financial Times алдартнуудаас энэ зуныг хэрхэн өнгөрүүлж буй талаар нь асуужээ. Тэдний дундаас түүхч Юваль Ноа Хараригийн энэ зун уншиж буй номуудыг онцолж байна. 

Шошана Зубофф “Хяналтын капитализмын эрин үе”

Шошана Зубофф нь Харвардын их сургуулийн профессор бөгөөд тэрбээр орчин цагийн хүмүүсийн амьдралд мэдээллийн технологийн үзүүлэх нөлөөг судалдаг. Энэхүү номдоо тэрбээр интернэт болоод ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ газар авснаар хэрэглэгчдийг хэрхэн тагнах болсон тухай эргэцүүллээ тусгажээ. Тэр дундаа IT-ийн томоохон компаниуд хэрхэн хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулдаг бөгөөд энэ нь хэрхэн “шинэ эдийн засаг”-ийн үндэс болох магадлалтай тухай бичжээ. 

 

Марси Шор “Украины шөнө”

Энэхүү номоороо Йелийн их сургуулийн дэд профессор Марси Шор 2013-2014 онд Киевт болсон үйл явдлын жишээгээр хувьсгалын метафизик мөн чанарыг харуулахыг зорьжээ. Түүнчлэн, тэрбээр даяаршлын эрин үед хэрхэн үндэстэн-улсыг байгуулах вэ? гэх зэрэг улс төрийн асуудлыг хөнджээ. Номынхоо өмнөх үгэнд Марси Шор В.Маяковскийгийн 1926 онд бичсэн “Украины өмнө хүлээсэн үүрэг” шүлгийг эш татжээ.

 

Маша Гессен “Ирээдүй бол түүх” 

Орос гаралтай Америкийн сэтгүүлч, зохиолч Маша Гессенийн энэхүү номдоо ОХУ-д ноёлж буй улс төрийн дэглэмийн жишээнд тулгуурлан тоталитаризмын мөн чанарын тухай эргэцүүлнэ. Уг номд ЗХУ нурах үеэр төрсөн дөрвөн хүний амьдралын тухай өгүүлэх бөгөөд хуучин Зөвлөлтийн үеийн дэглэм өнөөдрийн дийлдэшгүй мафижсан улсын төрхөөр хэрхэн илэрч тэдний амьдралд нөлөөлж буйг харуулдаг.

 

Саймон Рид-Хенри “Ардчиллын эзэнт гүрэн”

Хүйтэн дайн дууссаны дараа АНУ-д ардчилал хэрхэн хөгжсөн тухай Лондонгийн их сургуулийн профессор Саймон Рид-Хенригийн энэхүү номд өгүүлнэ. Нэг төрлийн түүхийн сурах бичиг гэж хэлж болохоор энэхүү бүтээл нь 1970-аад оноос хойш өнөөг хүртэл барууны ертөнцөд өрнөсөн үйл явдлуудын товчоон юм. Зохиолч өнөөгийн АНУ-д либерализмын хямрал өрнөж буй гэж үзсэн бөгөөд үүний шалтгаан юунд оршиж буйг эргэцүүлжээ.

Эх сурвалж: incrussia.ru

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 2.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Тяньжин боомт дээрх нөхцөл байдлын мэдээ

Өмнөх нийтлэл

HorecaSoft: Зочлох үйлчилгээний салбарын гол асуудал бол боловсон хүчний хүрэлцээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.