2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцтай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна.

Тэд өнгөрсөн долоо хоногт арматур, хөөсөнцөр, цемент, бетон зэрэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй уулзжээ.

Тэрээр барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд импортын хамаарлаас ангид байх, зайлшгүй татан авах бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал авна гэжээ.

  • Арматур үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл зэрэг дэмжлэгийг төрөөс хүсч байна.
  • Хөөсөнцөр үйлдвэрлэгчид хэлэхдээ, хөөсөн полистрол хавтангийн түүхий эдийн нийлүүлэлт багассан шалтгаан нь хөөсөн полистролын үрлийг аюултай бүтээгдэхүүний жагсаалтад хамруулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр авто тээврээр тээвэрлэхгүй байгаагаас Эрээн хотод татан авалт хийгдэхгүй байгааг хэллээ.
  • Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлж байв.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг тул тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэжээ.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана гэдгээ хэлжээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Хувьцаат компаниудын тайланг хэрхэн зөв унших вэ?

Өмнөх нийтлэл

Төрийн банк залууст зориулан олон төрлийн давуу талтай “Z карт” нэвтрүүллээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like