BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зурган дээр Европын холбооны далбааг, голд нь алтан сагсны дүрс дүрсэлсэн байна. 12 алтан одтой тойрог бүхий далбааны цэнхэр талбар нь ЕХ-ны гишүүн орнуудын эв нэгдлийг илэрхийлсэн хэвээр байгаа боловч худалдааны тэрэг нь худалдаа, бизнесийн сэдвийг илэрхийлдэг. - Business.MN

Европын зах зээлд гарахад анхаарах оюуны өмчийн асуудлууд

Business.mn   Business.mn
2021-08-24
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Доктор Д.Уянга. 

Европын Холбоо нь нэмүү өртөг шингэсэн бизнесийг урт удаан хугацаанд тогтвортой хийх хүсэлтэй бизнес эрхлэгчдийн хувьд ач холбогдолтой зах зээл юм. Нийт 28 улсыг нэгтгэсэн, 500 сая хэрэглэгчтэй тус зах зээлд бараа, хөрөнгө, үйлчилгээ, хүн гэсэн дөрвөн зүйлийн чөлөөт хөдөлгөөнийг хангасан байдаг тул ямар нэг хил гаалийн хязгаарлалтгүйгээр худалдаа арилжаа эрхлэх боломжтой. 

Хэдийгээр ихээхэн боломжийг санал болгож байгаа ч Европын зах зээлд хөл тавина гэдэг том сорилт. Иймд Европын зах зээлд хөл тавьж байгаа, хөл тавих төлөвлөгөөтэй байгаа жижиг, дунд бизнесийнхэнд зориулсан Хууль зүйн доктор, өмгөөлөгч Дэлгэрийн Уянгын зөвлөмжийг хүргэж байна.  

Бизнес, бүтээгдэхүүний нэр сонгохдоо анхаарах зүйл

Бизнес, бүтээгдэхүүндээ зориулж нэр, лого сонгохдоо ялгагдах чадвартай байх барааны тэмдгийн хамгаалалтын хуулийн шаардлагыг анхнаас нь хангахыг анхаарах хэрэгтэй. Ялгагдах чадвартай байх гэдгийг ЕХ-д нийтээр хэрэглэдэг нэр, томъёог хэн нэгэн өөртөө өмчилж авахгүй олон нийтийн ашиг сонирхол, өрсөлдөгчид бараагаа чөлөөтэй тодорхойлж сурталчлах боломжтой байх бизнесийн өрсөлдөгчдийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс тодорхойлдог. Жишээ нь, Монгол Улс ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мөн, түүхий ноолуурын дэлхийд хоёрдугаарт бичигдэх нийлүүлэгч тул өрсөлдөгчдийн эрх ашгийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс өөр ялгагдах чанар өгөх элемент нэмэхгүйгээр дан ганц “Mongolian Cashmere” гэсэн нэрээр бүтээгдэхүүнээ гаргавал, барааны тэмдгийн бүртгэлд авах боломжгүй эсвэл бүртгэлийг дараа аливаа гуравдагч этгээд хүчингүй болгуулах боломжтой.

Үүний дээр сонгосон бизнес, бүтээгдэхүүний нэр, лого бусдын барааны тэмдгийн эрхийг зөрчөөгүй байх ёстой. ЕХ-нд аливаа бүтээгдэхүүний нэр, логог худалдаанд хэдий чинээ идэвхтэй хэрэглэнэ холбогдох барааны тэмдгийн хамгаалалтын хүрээ төдий чинээ өргөждөг. Энэ нь хөрөнгө оруулалтыг хамгаалж байгаа нэг логик юм.

Huawei компани компьютер, гар утасны хэрэгслийн хувьд бүртгүүлэхээр гаргасан тэмдгийнх нь эсрэг Chanel компани өөрийнх нь алдартай тэмдгийн сайн нэрийг шударга бусаар ашиглах гэж байна гэж гомдол гаргаж, дөрвөн жил заргалдсаны эцэст ЕХ-ны шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт Huawei компанийн талд гарсан.  Тус хуулийн маргаан нь зурагт үзүүлж буй хоёр тэмдэг хоорондоо төсөөтэй юу? гэдэг тухай асуудал байв. Энэ тохиолдол нь брэндийн хамгаалалтыг ямар өргөн хүрээнд ойлгож болохыг, бүтээгдэхүүнийхээ нэр, логог сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй гэдгийг харуулсан нэг жишээ юм.

Барааны тэмдгийн бүртгэл хэзээ хийлгэх вэ?

Европын зах зээлд дөнгөж гарч эсвэл гарах төлөвлөгөөтэй байгаа бол барааны тэмдгийн бүртгэл хийлгэх асуудлыг сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Бизнесийн түншүүд хоорондоо Монгол Улс дотроо маргалдах явдал эхэндээ илүү гарах тул эхний ээлжид Монгол Улсад бүтээгдэхүүнийхээ нэр, логог барааны тэмдгээр бүртгүүлсэн нь илүү оновчтой байж магадгүй. Мөн таны бүтээгдэхүүн ЕХ-нл гарах бол та Монгол хэл дээрх сошиал шугамаар бүтээгдэхүүнээ сурталчлах хэрэгтэй юу эсвэл нууцалсан нь дээр үү гэдгийг ч бодож үзэх хэрэгтэй.

Нөгөө талаас Европын импортлогч нарт бараагаа үзүүлэх, үнийн санал илгээхдээ нууцын гэрээ урьдчилан байгуулбал зүгээр. Нууцын гэрээ гэдэг нь маш энгийн ганц хуудас ч байж болох ба үүнд нөгөө талынхаа гарын үсгийг зуруулсан, гарын үсэг зурсан газар, он сар өдрийн мэдээлэлтэй PDF хуудсыг компанийнх нь албан ёсны и-мэйл хаягаас авахад л хангалттай.

Барааны тэмдгээ бүртгүүлснээр хөрөнгө оруулалтын хамгаалалт эдлэхээс гадна лиценз, фрайнчайзингийн замаар салбаруудаа нээх, бизнесээ тэлэх боломж бүрддэг. 

Бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргаад, үргэлжлүүлэх нь тодорхой болох үед барааны тэмдгийн бүртгэл хийлгэх талаар бодож шийдвэр гаргах нь бизнес талаасаа илүү оновчтой шийдвэр байх болов уу. Бүртгэлийг ЕХ даяар эсвэл нэг гишүүн улсад хийлгэж болно. ЕХ даяар интернэт худалдаа эрхлэх бол интернэт зөрчилтэй тэмцэхийн тулд ЕХ-ны барааны тэмдгийн бүртгэл хийлгэсэн нь илүү хямд, үр дүнтэй байх болно. Монголын бизнес эрхлэгчдийн хувьд барааны тэмдгээс гадна, хамтраад нэгтгэл маягаар ажиллавал хамтын тэмдэг (collective mark) гаргаж, түүнийгээ бүртгүүлэх боломжтой.

Барааны тэмдгээ бүртгүүлснээр лиценз, фрайнчайзингийн замаар салбаруудаа нээх, бизнесээ тэлэх боломж бүрддэг. Түүнчлэн санаатай хуулсан эсэхээс үл хамааран аливаа гуравдагч этгээд ижил, эсвэл төсөөтэй тэмдэгтэй бүтээгдэхүүн худалдаанд гаргах, санал болгох, экспортлох, импортлоход хориг тавих өмчлөгчийн эрх буюу хөрөнгө оруулалтын хамгаалалтыг өргөн хүрээнд эдлэх боломжтой болно.

Барааны тэмдгийн бүртгэлийн хураамж

Бүртгэлийн хураамжийн тухайд Европын зах зээлд бүтээгдэхүүн гаргаад, бүтээгдэхүүн нь сайн борлогдох чигтэй байгаа нөхцөлд тийм ч их биш. Тэмдгээ хэдэн ангилалд бүртгүүлэхээс хамаарч бүртгэлийн хураамжийн хэмжээ ихэснэ. Тэмдгийн бүртгэл нь арван жилдээ хүчинтэй. Энд зарим нэг жишээг харуулъя.

Улс Бүртгэлийн үндсэн хураамж Нэмэлт хураамж  Хүчинтэй хугацаа
ХБНГУ суурь үнэ €300  (3 хүртэл ангилалд) €100 (4 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 10 жил
Бенелукс (Бельги, Голланд, Люксембург) суурь үнэ €244 (1 ангилалд) €24 (2 дахь ангилал); 

€ 81 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 

10 жил
Европын Холбоо суурь үнэ €850 (1 ангилалд) €50 (2 дахь ангилал); 

€150 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 

10 жил

Хамтын тэмдгийн тухайд олон бизнес нийлээд хамтын баталгаа гаргаж байгаа тул бүртгэлийн хураамж нь жирийн барааны тэмдгээс өндөр байдаг.

bookzone.mn
Улс Бүртгэлийн үндсэн хураамж Нэмэлт хураамж  Хүчинтэй хугацаа
ХБНГУ суурь үнэ €900 10 жил
Бенелукс суурь үнэ €379 (1 ангилалд) €42 (2 дахь ангилал); 

€126 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 

10 жил
Европын Холбоо суурь үнэ €1800 (1 ангилалд) €50 (2 дахь ангилал); 

€150 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 

10 жил

Бүтээгдэхүүний загварын хамгаалалт

Дараагийн шатанд загвар зохион бүтээх буюу илүү оюуны агууламж шингэсэн шинэ, өвөрмөц хувцас, ахуйн хэрэглэлийн хувьд бүтээгдэхүүний загварын хамгаалалт (industrial design) хийлгэж болно. Шинэ байна гэдэг нь орчин үеийн дизайн байх шаардлага. Орчин үеийн бөгөөд өвөрмөц дизайн нь илүү өндөр өртөг шингэсэн бизнесийн боломж юм.

Бүтээгдэхүүний загварын хамгаалалтыг мөн Европын Холбоо даяар эсвэл зөвхөн холбогдох улсад, жишээ нь ХБНГУ-д хийлгэж болно. Бүтээгдэхүүний загварын хувьд мөн бусдын хийсэн зүйлийг санаатайгаар хуулахын эсрэг хуулийн хамгаалалт үйлчилнэ. Хуулахаас хамгаалах хуулийн хамгаалалт гурван жилийн хугацаанд хүчинтэй. Энэ гурван жилийн хугацааны хамгаалалтыг авахын тулд бүртгэл хийлгэх шаардлагагүй. Хамгийн гол нь он сар өдөртэй баримтаа хадгалах нь чухал.

Бүтээгдэхүүний загварыг бүртгэлд авснаар өмчлөгчийн онцгой эрх үүснэ. Бүтээгдэхүүний загвараа бүртгүүлэхийн өмнө эхлээд худалдаанд гаргаад сайн борлогдох эсэхийг нь тандах хэрэгтэй. Бүтээгдэхүүн нь Европын зах зээлдээ эхний нэг жилийн хугацаанд амжилттай борлогдоод, цааш худалдаанд байх нь тодорхой бол бүртгэлийн хураамж, бүртгэлийн жилийн хураамж зах зээлийнхээ чадамжтай харьцуулбал өндөр биш. Бүтээгдэхүүн нь зах зээлд цаашид худалдаанд байвал бүртгэлийн хугацаагаа сунгуулах замаар нийт 25 жилийн хугацаанд бүтээгдэхүүний загварын өмчлөгчийн онцгой эрхийг эдлэх боломжтой.

Бүтээгдэхүүний загварын бүртгэлийн хураамж:

Европын Холбоо ХБНГУ
€230 мэдүүлэг гаргахад

€120 бүртгэсэн талаар нийтлэхэд

5, 5 жилээр хүчинтэй байх хугацаагаа сунгаад, сунгасны хураамжаа төлнө. Жилийн хураамж эхний таван жил жил бүр €90

€40 мэдүүлэг гаргахад

€210 эхний 3 жилийн бүртгэлийг хүчинтэй байх хураамж

Зохиогчийн эрхийн хамгаалалт

Эцэст нь бүтээгдэхүүний загварын хажуугаар оюуны өндөр агууламжтай загварын бүтээгдэхүүний хувьд зохиогчийн эрхийн (copyright) хамгаалалт үүснэ. Зохиогчийн эрхийн хамгаалалт эдлэхэд бүртгэл хийлгэх шаардлагагүй. Хамгийн гол нь зохиогчийн эрхийн бүтээлийн оюуны агууламжийн шалгуурыг давсан урлагийн бүтээл байх ёстой. Зохиогчийн эрхийн хамгаалалт нь зохиогчийн бүх насанд болон нас барснаас нь хойш 70 жилийн хугацаанд хүчинтэй.

Патентын эрхийн хамгаалалт

Технологи шингэсэн даавуу, материалын хувьд шинэ бүтээлийн патент (patent) авах боломжтой. Патент авах шаардлага нь дэлхий даяар урьд нь хэн ч шинээр зохион бүтээгээгүй шинэ байх, мөн салбарын дундаж мэргэжилтэн мэргэжлийн мэдлэгээ ашиглаад бодоод олох хэмжээнээс давсан буюу шинэ бүтээлийн түвшин агуулсан гэсэн өндөр шаардлагыг хангах хэрэгтэй байдаг.

Эх сурвалж: МҮХАҮТ

 

Тагууд: Европзах зээлоюуны өмч

Санал болгох:

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл: 2024-2025 жилийн тайлан
“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” 2024-2025 жилийн тайлан бэлэн боллоо
A stylized illustration shows six panels depicting human progress in transportation and agriculture. It features silhouettes of people using carts and animals for carrying goods, evolving from manual labor to animal assistance, reflecting shifts in зах зээл маркет needs.
Зах зээл буюу маркет гэж юу вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00