Зочин: Хөх Үүр брэндийг үүсгэн байгуулагч Г.Чойжамц 

Та хоньтой болохыг хүсдэг үү? Найзаараа эсвэл танилаараа маллуулахаар яагаад ч юм таны л хонь эрсдэж, үрэгдээд байна уу? Тэгвэл танд Бүх нийтийг хоньжуулах CONI хэмээх сонирхолтой төслийг танилцуулж байна. 

Та өнөөдөр 400 000 төгрөгөөр CONI төсөлд хөрөнгө оруулаад 5 хонины эзэн болно. Таны хонийг мэргэжлийн малчин жилийн 4 улирлын турш байгаль цаг уурын таатай бүс нутаг болох Булган аймгийн Дашинчилэн суманд маллаж, дэлхийн шилдэг Дорпер үүлдрийн удамшлаар чанаржуулан өсгөх болно. Таны 5 хонь жил бүр 2 хониор өсөх бөгөөд та жил бүр өссөн 2 хониныхоо нэгийг өрхийн хэрэгцээндээ авч, нэг нь ижил сүрэгтээ үлдэнэ. Энэ мэтчилэн 5 жилийн дараа та 15 хонины эзэн болох юм.

CONI төслийг санаачлагч Г.Чойжамцаас төслийн тухай дараах зүйлсийг тодрууллаа:

  • CONI –  Бүх нийтийг хоньжуулах төслийг санаачилсан шалтгаан
  • CONI яагаад ашигтай гэж? Баталгаа нь юу вэ?
  • Таван жилийн хугацаа ямар тооцоонд үндэслэсэн бэ?
  • Таван жилийн дараа хонио авах бол хэдэн настай ямар хонь байх вэ? Энэ тухай гэрээндээ тусгах уу?
  • Дорпер үүлдрийн тухай, үржүүлэг хэзээнээс эхлэх вэ? Яагаад Дашинчилэн гэж?
  • Малын даатгалыг хэрхэн шийдэх вэ?
  • Малчинд ямар шаардлага тавих вэ?
  • Олон хонь цугларч том сүрэг үүсэхээр бэлчээрийн даац яах вэ? Бэлчээр, отор, сууриар маллах тал дээр ямар менежментээр ажиллах вэ?

Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор

Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч

Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин

Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:

Youtube

M plus

Apple Podcasts

Google Podcasts

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажилтан шалгаруулж авахдаа анхаарах 3 зүйл

Өмнөх нийтлэл

Биткойн: Эль Сальвадорын шийдвэр ба бодит байдлын зөрүү

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Podcast