Их Британийн Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг Л.Дулмаазул нь тус улсын “Great British Businesswoman Series” хөтөлбөрийн эцсийн шатанд шалгарч, тус улсын санхүүгийн салбарын 2021 оны шилдэг долоон эмэгтэйн нэгээр шалгарчээ.

Л.Дулмаазул 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажиллах болжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт өгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллаж байна.

“Great British Businesswoman Series” хөтөлбөр нь Их Британийн бизнесийн салбарт ажилладаг эмэгтэй манлайлагчдыг алдаршуулах, дэмжих зорилготой аж.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Судалгаа: Банкны хувьцааг авах хэмжээний институцийн хөрөнгө оруулагч ховор байна

Өмнөх нийтлэл

Анх удаа малыг дуудлагаар худалдав

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like