Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан зэрэг томоохон ААН-ийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэв. 

MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал:  

Манай эдийн засгийн дийлэнх хувийг зэс, алт, нүүрс, цайрын орлого бүрдүүлдэг. Ерөнхий сайдын хэлсэн үгээс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж ойлголоо. Өдгөө ээс, алтны экспорт хоёр тэрбум ам.долларт хүрч байна. Цаашид “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжсэнээр зэс, алтны борлуулалт нэмэгдэж, энэ тоо өснө. Мөн Дорноговь аймаг дахь Зүүнбаяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний экспортын үр дүнд Монгол Улс хоёр тэрбум ам.долларын орлого олж байна. Яг одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Энэ утгаараа Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. 

Төр, хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна.

“Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан:

Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Үүнийг төр, хувийн хэвшил хамтран хийх ёстой. Тиймээс ч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ улстөр, нийгмийн манлайлал үзүүлвэл бид төртэй хамтран ажиллахад бэлэн байна. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх эсэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа манлайллаас шууд хамаарна. 

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан:

Улсын төсөв бол нэг тогоо. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг болжээ. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Гэсэн атлаа улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахгүй байна. 

Тээврийн зардал өссөнөөс юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Автомашинаа нэмээд ч нүүрсний экспорт өссөнгүй. ОХУ манай улсад 40-60 хувийн худалдааны татвар тогтоосон. Бид Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 3.67 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Анх удаа малыг дуудлагаар худалдав

Өмнөх нийтлэл

Төрийн захиргааны албан хаагчдын тоо 10 жилд хоёр дахин өсчээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like