Цар тахлын үед хүн төрөлхтний аминд орсон гол бараа нь саван болж, нийлүүлэлт болон хэрэглээ нь эрс нэмэгдсэн. Гаалийн Ерөнхий Газрын тоо баримтаар 2020 оны наймдугаар сарын байдлаар монголчууд 28.6 сая ам.долларын саван импортолж байсан бол 2021 оны мөн үед бараг 40 сая ам.долларын саван импортолж савангийн хэрэглээ 30 орчим хувиар өсчээ.

Манай улсын савангийн хэрэглээ дунджаар 97 тэрбум орчим төгрөг байдаг бөгөөд үүнээс 0.9-1.2 тэрбум төгрөгийн саванг зөвхөн төрийн байгууллагууд хэрэглэдэг байна. Азийн хөгжлийн банк болон Засгийн газрын хамтарсан судалгаагаар төсвийн байгууллагууд 2016-2019 онд нийт 4.21 тэрбум төгрөгийн саван худалдан авсан гэсэн тоо байна. Ялангуяа дөрөв болон есдүгээр сард савангийн худалдан авалт огцом өсдөг.

Савангийн зах зээл нь дотоодын үйлдвэрлэгчдийн хөгжих, тэлэх том орон зай гэдэг нь эндээс харагдаж байна. Тэр тусмаа төрийн байгууллагууд дотоодын худалдан авалтаар дамжуулж ЖДҮ эрхлэгчдийг дэмжих ёстой.

Үүнтэй холбоотой чихэнд чимэгтэй мэдээ бол органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болох Лхамур брэнд, Гилгэрэм брэндүүд саван үйлдвэрлэгч нараа төлөөлж  Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн удирдлагатай төрийн байгууллагуудад саван нийлүүлэх ерөнхий гэрээний тендерийн нөхцлийг ярилцжээ. Энэ тендер зарлагдсанаар төрийн хэрэгцээний бүх төрлийн саванг (нүүр гарын саван, эдийн саван, шингэн саван) зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авдаг болно гэж  Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластераас мэдээлэв.

Иймд саван үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд тус кластертай холбогдож ерөнхий гэрээний тендерийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах, судалгаанд хамрагдах, саналаа өгөх боломжтой юм байна.

Засгийн газрын 2005 оны 336 дугаар тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах барааны жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад багтсан  салбаруудаас гоо сайхан, ахуйн хэрэглээ, хүнс, хувцас үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай судалгааг 2021 ондоо багтаан хийж дээрхтэй адил ерөнхий гэрээний тендер зарлахаар төлөвлөж байгаа гэж Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлжээ. Эдгээр ажил нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.16-д төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих тухай заалтын хэрэгжилт болж байгаа юм байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Борлуулалтын өсөлтөд нөлөөлөх 5 хүчин зүйл

Өмнөх нийтлэл

Төрийн банк шилдэг 100-н сурагчийг Z картаараа урамшууллаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.