Зочин: Менежментийн зөвлөх Г.Батханд

Ажилтны авъяас, чадамжийг илрүүлж хөгжүүлэх үйл явц нь ажилтан ба удирдлагын хамтын ажиллагаа байх ёстой. Нэг талаас ажилтан өөрийгөө илэрхийлж, авъяас чадвараа харуулж байх хэрэгтэй. Нөгөө талаас алсын хараа, алба хэлтсийн зорилго нь тодорхойгүй, удирдлагын манлайлал сул байгууллагад ажилтан чадамжаа бүрэн нээж, ашиглаж чаддаггүй. 

9 сарын 28-нд болох “Ажилтны карьер хөгжил, сэдэлжүүлэлтийн аргууд” вэбинарыг угтсан подкастаар дараах сэдвийн хүрээнд ярилцлаа:

  • Карьер хөгжил ба хувийн хөгжлийн ялгаа мөн ач холбогдол
  • Талент менежментийг хэн хийдэг вэ? Энэ зөвхөн хүний нөөцийн албаны үүрэг үү?  
  • Ажилтны чадамжийг нээн илрүүлэхэд юу чухал вэ?
  • Ажилтан бүрийг бүрэн чадамжаар нь ажиллахад нь хэрхэн туслах вэ? 
  • Өөрийгөө сэдэлжүүлэхэд суралцахын ач холбогдол
  • Байгууллага бүрд амбицтай, хөгжиж дэвших хүсэлтэй нэг хэсэг бүлэг болон урсгалаараа явж байдаг ажилтнууд бий. Хүн бүр тийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юу? Тийм бол яагаад?

Хөтлөгч: Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч

Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин

Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:

Youtube

M plus

Apple Podcasts

Google Podcasts

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Монгол компани анх удаа Европт саван экспортолно

Өмнөх нийтлэл

Үнэнч хэрэглэгчид буюу тогтвортой бизнесийн баталгаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.