The New York Times-ийн нийтлэлч Дэвид Пог цахим аюулгүй байдлаа хангах энгийн аргуудыг санал болгож байна. 

Google болон Facebook бидний мэдээллийг цуглуулж бусад компаниудад худалддаг. “Оur website uses cookies” гэх мэдэгдлийг бид байнга хардаг бөгөөд нийгмийн сүлжээнд байршуулсан мэдээллийг тань таны эсрэг яаж ч ашиглах боломжтой. Энэ нөхцөлд хувийн аюулгүй байдлаа хангах боломжтой юу? Бололгүй яахав.

Google хайлтын системийг бүү ашигла 

Хэрэв та Google хайлтын систем эсвэл Gmail ашигладаг бол тус компани таны тухай бүхнийг мэддэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үүний оронд DuckDuckGo хайлтын системийг ашиглаад үзээрэй. Энэхүү систем нь IP хаяг болон лог файлуудыг хадгалдаггүй бөгөөд cookie ашигладаггүй. 

Тандалтаас сэргийл

Зарим хэрэглэгч сонирхолд нь нийцсэн сурталчилгаа гарч ирэхэд дуртай байдаг. Гэсэн хэдий ч тагнуулж байгаа мэт энэ мэдрэмжээс хүмүүс битүүхэндээ айдаг. Тиймээс нууцлалыг тань хангах үнэгүй өргөтгөлийг браузертаа суулгаарай. Үүний нэг нь Ghostery. Энэхүү өргөтгөл нь сурталчилгаа болон сайтуудын тандалтыг блоклодог. 

Нийтийн Wi-Fi-аас татгалз

Олон нийтийн газрын Wi-Fi нууц үг шаарддаг байсан ч эдгээр сүлжээ нь халдлагад өртөх эрсдэлтэй байдаг. Сүлжээнд халдаж нэвтэрсэн хүмүүс таны хүлээн авч эсвэл илгээж буй мэдээллийг sniffer программ ашиглан харж, сонсох боломжтой гэсэн үг. Гэхдээ WhatsApp болон Apple iMessage зэрэг нь end-to-end encryption буюу хоёр хүний хоорондын мессеж харилцааг зөвхөн тухайн хоёр хүн л унших боломжтой байдлаар хамгаалсан байдаг тул эдгээр апп-ын хувьд санаа зоволтгүй.  

Хэрэглэгчийн нууцлал

Программ хангамж хөгжүүлэгч Жоэл Потишманы хэлж буйгаар хэрэглэгчдийнхээ итгэлийг хадгалж үлдэх тал дээр Apple илүү болгоомжтой ханддаг байна. Харин Google болон Facebook хэрэглэгчдийнхээ мэдээллийг компаниудад зарахдаа санаа зовдоггүй бөгөөд ерөнхийдөө үйлчилгээ нь үнэгүй компаниуд ийм л зарчмаар ажилладаг. Түүнчлэн, өөр сайтаар зочлохдоо Google болон Facebook эрхээрээ нэвтэрснээр бусад сайт дээрх таны зан төлөвийг ажиглах боломжийг тэдэнд нээж өгч буйгаа бүү мартаарай. 

Эцэст нь нэмж зөвлөхөд болж өгвөл ашиглаж буй үйлчилгээ бүрдээ өөр өөр мэйл хаяг ашиглаж, аппликейшнээс илүү вэб хувилбарыг хэрэглэж хэвшээрэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

SME менторинг хөтөлбөр: Цар тахлын үед хамрагдсан нь нүдээ олсон шийдвэр байлаа

Өмнөх нийтлэл

Төслийн удирдлага: М.Энхсайханы илтгэлээс онцлох санаанууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.