Засгийн газар хуралдаж, 2022 оны төсвийн төслийг эцэслэн хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийджээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төсөлд тусгаж буй шинэчлэлийн талаар мэдээлэхдээ “Бид хөгжлийн төсөв хийж байгаа” гэж онцлов. Нэгд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийг уналтыг сааруулах, эрчимжүүлэхэд, хоёрт бүтээмж, өсөлтийг дэмжихэд ирэх оны төсөв чиглэнэ гэж хэллээ.

Бүтээмж, өсөлтийг дэмжихэд дараах найман шинэчлэлийг төсвийн хүрээнд төлөвлөжээ:

  1. Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
  2. Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанидад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  3. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  4. Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино. Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.
  5. Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй үргэлжлүүлнэ.
  6. Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Үргэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
  7. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна. Энэ хүрээнд улсын төсвөөс замын түгжрэлийг шийдэх хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
  8. Ирээдүйн өв сангаар баталгаажсан “Хуримтлалтай монгол хүүхэд”, “Баялагтаа эзэн монгол” иргэдийг бий болгоно.

Төсвийн төлөвлөсөн тоонууд

  • Тэнцвэржүүлсэн орлого – 15.6 их наяд,
  • Нийт зардал – 18 их наяд,
  • Алдагдал – 2.3 их наяд буюу ДНБ-ий 5.1%
  • Экспорт – 8.7 их наяд. /Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 150-160 ам.доллар байна гэж тооцоолжээ/.
  • Импорт – 7.2 их наяд

Хүүхдийн мөнгийг олгох хувилбарууд

  • Халамжаас хуримтлал шилжих бодлогыг эхлүүлж 2022 оны эхний өдрөөс долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгоно.
  • Шаардлагатай гэвэл 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно, хэрвээ хүсвэл 100 мянган төгрөгөө хуримтлал руу шилжүүлж болно. Инфляциас айлтгүй, арилжааны хүүгээр өсч, хадгаламжийн даатгалаар бүрэн даатгагдана.
  • 2022 оны долдугаар сарын 1-нээс он дуустал 50 мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүн хадгаламжиндаа хуримтлуулна. Үлдсэн 50 мянган төгрөг нь сонголттойгоор гар дээрээ авч болно.

Халамж, тэтгэвэр

2022 онд тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй. Харин халамжийн төрөл зүйл давхардлыг арилгах шинэчлэл хийнэ. Гэхдээ халамжид хуваарилах мөнгөн дүн багасаагүй. Дунджаар гурван их наяд төгрөгийг халамжинд зарцуулахаар байгаа. Харин халамжийг олгохдоо бүтээмж, хөдөлмөр эрхлэлттэй уяж өгнө.

Хөрөнгө оруулалт

  • Төсвийн хөрөнгө оруулалт 2.4 их наяд байна.
  • Өмнө нь эхэлсэн шилжих төсөлд 1.1 их наяд, шинээр эхлүүлэх 1400 гаруй төсөлд 1.06 их наяд, концессын төсөлд 360 тэрбум.
  • Эдгээрээс 1.7 их наядыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 4 сайдын багц хэлбэрээр /Зам тээвэр, Эрчим хүч, Барилга хот байгуулалт, Боловсрол/ зарцуулна.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Нийгмийн даатгалын багц хуулиудын төслийг УИХ-д өргөн барина

Өмнөх нийтлэл

Ажилтныхаа хөгжилд хэрхэн анхаарах вэ? 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.