BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зурган дээр Монголын хөрөнгийн биржийн байрны үүдний урд талд Монгол Улсын том далбаа наасан байна. Барилга нь чулуун фасадтай бөгөөд нэрээ монгол, англи хэлээр бичсэн алтан үсэгтэй. - Business.MN

Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын рейтингийн байгууллагууд ажиглаж эхэлжээ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-10-01
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжингүй орнуудын судалгаа, рейтингийн компаниуд сонирхож эхэлжээ. Тухайлбал, есдүгээр сарын 30-ны өдөр олон улсад хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаа хийдэг Их Британийн “FTSE Russell” группээс Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот илгээж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд (Watch List) багтаасан тухай мэдэгджээ.

Тус байгууллага нь олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг. Зэрэглэлийг жилд нэг удаа тогтоодог бөгөөд аливаа зэрэглэл дэвшүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-нд оруулдаг. Энэхүү үнэлгээг хийхэд арилжаа, төлбөр тооцоо, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Зах зээлийн ангиллын Зөвлөлийн хороо болон олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулсан Бодлогын Зөвлөлийн хороо оролцдог.

Монголын хөрөнгийн зах зээл нь анх 2012 онд орж байсан ч 2017 онд хасагдаж байсан. Харин түүнээс хойш МХБ нь төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх  чиглэлээр зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажиллажээ. Ингэснээр цаашид өрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдлээ гэж МХБ-ээс мэдээлж байна.

bookzone.mn
Тагууд: дэлхийдмонголхөрөнгийн зах зээл

Санал болгох:

A group of elderly people stand on a beach, smiling and pointing toward a large, dramatic ocean wave—symbolizing the "Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн ээлжит сорилт." A lighthouse stands on the shore under a partly cloudy sky.
Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн шинэ сорилт
A person in dark clothing and a beanie zips through the city on an electric scooter. The blurred background and nearby car highlight the speed—цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна.
Цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00