BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр эрийн бичсэн сэтгүүл тархсан. Зүүн талд цэнхэр пиджак өмссөн эрэгтэй сууж байхдаа инээмсэглэнэ. Баруун талд нь костюмтай хүн нухацтай царайлан зогсоно. Уг хуудсан дээрх бичвэр нь монгол хэл дээр байна. - Business.MN

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас юу унших вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-10-12
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
  1. 30 жил ургаж буй Заг

Хөрсний гүнд үндсээ дэлгэж, халуун хүйтний эрс тэс нөхцөлд амьдарч чаддаг мод бол заг. Энэ модтой адил эдийн засгийн зуд, ган гачгийг ажралгүй даван туулж, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгсөөр ирсэн Заг группийн түүхийг сонирхуулж байна. Монголын хувийн хэвшил хэмээх ойд ургасан “заг”-уудын нэгийг 30 жил амжилттай услан ургуулж, эдүгээ барилга, уул уурхай, боловсрол, аялал жуулчлалыг хамарсан загийн төгөл болтол хөгжүүлсэн Б.Нэмэхбаатар Business.mn сэтгүүлийн энэ дугаарын коверын зочин болсон юм.

  1. Бизнесийг сэхээн амьдруулагч

Business.mn сэтгүүл Renault-Nissan-Mitsubishi нэгдлийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Карлос Гонтой ярилцах боломж гарсан юм. Гон нь Nissan Motors компанийг дампуурлын ирмэгээс аварч, дахин сэргээсэн гайхам өөрчлөлтийн эзэн гэдгээрээ алдартай. Дэлхийн хамгийн өндөр амжилтад хүрсэн удирдагчдын нэг болж, машины зах зээлийн аварга хоёр компанийн нэгдлийг удирдаж байсан түүнийн ажил амьдралыг 2018 оны Японы засгийн газрын баривчилгаа орвонгоор нь эргүүлсэн бөгөөд Карлос Гон энэхүү буруутгалыг няцааж, хууль ёсны дагуу хүнй эрхийг хүндэлсэн байдлаар мөрдлөгийг явуулбал хамтран ажиллана гэдгээ илэрхийлж буй. Яг одоо Ливан улсад амьдарч байгаа түүнтэй холбогдсон хэргийнх нь талаар бус харин удирдаж байсан олон компаниа хэрхэн дампуурлын ирмэгт тулж, чөлөөт уналт хийж байхад нь татан босгож ирсэн тэрхүү шилдэг арга туршлагынх нь талаар ярилцлаа.

  1. Тээвэр логистикийн намаг

Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүн төрөлхтний нийгэм хичнээн нарийн ээдрээтэй болсон, бидний өдөр тутмын амьдралын цаана анзаарагдахгүй ямар олон том систем ажиллаж байдгийг цар тахал ойлгуулж байна. Эдгээр системийн нэг нь тээвэр логистик, бараа материалын удирдлага юм. Дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээ доголдож байгаа энэ нөхцөлд тээвэр, логистикийн системийг хэрхэн удирдах талаар эксперт Д.Энхтүвшин тун сонирхолтой материалыг нийтлүүллээ. Тээвэр логистик, дэд бүтцийн төлөвлөлтгүй, зохион байгуулалт сул байгаа нь бидний амьдралыг хэрхэн хасах утгатай болгож буйг эндээс харах болно.

  1. Бүх ажил төсөл

Өнөөдөр жирийн иргэд, хувийн хэвшлийн компаниуд, улс гүрнүүд өмнөө тавьсан зорилгоо хамтын төсөл гэж хардаг болсон. Тэгвэл төслийн удирдлагад хэрхэн суралцах вэ? Энэ талаар “Төслийн удирдлагыг төгөлдөржүүлэх нь” олон улсын бага хурлаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг нийтэллээ. Уг материалаас ХХБ-ны захирал О.Орхоны төслийн удирдлагад ажилласан туршлага, хамгийн амжилттай хэрэгжиж буй франчайз болох CU сүлжээний амжилтын нууц, Shoppy.mn-ий үүсгэн байгуулагч Ц.Мэндбаярын ажайл манлайллын талаарх сонирхолтой илтгэлийн тоймыг уншаарай.

  1. Монголын хүнсний салбарыг сонгосон гадны экспатууд

Монголд бизнес эрхэлж амжилт орох орон зай их байгаа гэдгийг энэ хоёр хүний ярилцлагаас та ойлгох биз ээ. “Монголын гар аргаар бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо” ХХК-ийг байгуулсан Майкл Морроу Монголыг тойрсон бяслагны аварга зах зээлүүдийн өчүүхэн хэсгийг эзлэхэд дотоодын бяслагны үйлдвэрлэх хэрхэн хөгжих талаар ярьсан болно. Харин “Занаду Вайнес” дарс импортлогч компанийг үүсгэн байгуулсан Австралийн иргэн Грахам Тэйлор Монголд бизнесээ босгох, өргөжүүлэн хөгжүүлэх нь яагаад илүү таатай вэ гэдэгт хариулт өглөө.

  1. Хүний нөөцийн сонгон шалгаруултыг яаж зөв хийх вэ?

Сонгон шалгаруулалтын үйл явцыг зорилго, стратегитайгаа уялдуулж, үүнд хангалттай ач холбогдол өгдөггүйн улмаас байгууллагууд зөв хүнээ олж чаддаггүй. Тэгвэл зөв хүнийг шалгаруулж авахад юуг анхаарах вэ? Энэ талаар Business.mn сэтгүүлийн эксперт П.Гандолгор таван үе шат бүхий ойлгомжтой, цэгцтэй зөвлөгөөг нийтэллээ.

  1. Хятад Улс гадаад хөрөнгө оруулалтаа яаж дэмжиж байна вэ?

Хятад Улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль батлаад удаагүй байна. Обзерв Консалтинг зөвлөх байгууллагын эксперт Д.Энхгэрэл уг хуульд дэлгэрэнгүй анализ хийв. Эндээс уншигчид дэлхийн тэргүүн эдийн засаг болохоор тэмүүлж буй их гүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмждэг талаар мэргэжлийн дүн шинжилгээг олж авна.

  1. Дүрмийн сан ба санхүүгийн зөв бүртгэл

ЖДБ эрхлэгч таны компани хэдэн төгрөгийн дүрмийн сантай вэ? 20,000 төгрөг үү, магадгүй 1.0 сая төгрөг үү? Хэрэв тийм бол, үүнийгээ барьцаалаад хэдэн ч төгрөгийн бонд босгож чадахгүй тул дүрмийн сангаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Ирээдүйд хөрөнгө оруулалт татахад гол үзүүлэлт болдог дүрмийн санг санхүүгийн зөв бүртгэлээр, бас зардлыг капиталжуулах байдлаар хэрхэн нэмэх талаар санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах ээлжит нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлав.

bookzone.mn
Тагууд: бизнессэтгүүл

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00