Америкийн гурван том их сургуулийн эрдэмтэд Нобелийн эдийн засгийн шагналыг авлаа. Тэдний гавьяа нь шинжлэх ухааны биш гэж хэлж болохоор туршилтуудаас шинжлэх ухаанч дүгнэлтүүд хийж болдог гэдгийг харуулж, түүгээрээ нийгэм дэх ээдрээтэй процессуудыг ойлгоход тусалсанд оршино. Гурван эрдэмтэн бүгд Америкийн иргэншилтэй.

Тэдний ачаар судлаачид хээрийн болон лабораторийн нөхцөлд судлах боломжгүй зарим асуудалд хариулт олох боломжтой болжээ. Жишээ нь, хүүхдийн төрсөн огноо ирээдүйн сургалтын процесст хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. 12 дугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-ний хооронд хүүхдүүд хэдхэн цагийн зөрүүтэй эхээс мэндэлдэг ч зарим оронд хичээл бараг нэг жилийн ялгаатай байдгаас ийм хүүхдүүдийн хувь заяа өөр байдаг.

Нэг үгээр, амьдрал өөрөө хийдэг “байгалийн” туршилтуудаас нийгэм дэх түлхүүр асуудлуудын хариултыг олох боломжтой гэдгийг Нобелийн шагналтнууд баталжээ. Тухайлбал, Нобелийн хорооны тайлбарласанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл цагаачлалын түвшин хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлдгийг мэдэж болох аж.

Сүүлийн жилүүдийн Нобелийн эдийн засгийн шагналтнууд эдийн засгийн шинжлэх ухаан, бодит амьдрал хоёрыг ойртуулж, энгийн хүмүүсийн ойлгоход бэрх хөрвөх чадварын занга эсвэл өсөлтийн онол гэхээс илүү төрийн бодлогод хэрэг болох асуудалд төвлөрч, тэдгээрийг амьдралд турших аргуудыг санал болгож, ямар шинэчлэл илүү үр дүнтэй, ямар нь биелэх боломжгүйг олон нийтэд тайлбарлаж, туршилтаа шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаж байна гэж Нобелийн хороо үзэж байна.

Нобелийн эдийн засгийн шагнал нь Альфреда Нобелийн гэрээслэлд байхгүй цорын ганц шагнал. Албан ёсоор Шведийн төрийн банкны эдийн засгийн шагнал гэж нэрлэдэг.

Эх сурвалж: bbc.russian

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас юу унших вэ?

Өмнөх нийтлэл

Сайн хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн сонгох вэ? (№121)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.