Зочин: Удирдлагын академийн багш, доктор В.Данаасүрэн
Бизнесийн стратеги, зорилготой уялдаагүй, хэт өөдрөг төсөөлөлтэй эсвэл тооцоо, судалгаа дутуу хийсэн зэрэг алдааг байгууллагууд төсөл боловсруулахдаа ихэвчлэн гаргадаг. Менежмент, хүний нөөц, маркетинг зэрэг бизнесийн бүхий л өнцгийг хөнддөг тул төслийг мэргэжлийн багийн тусламжтай боловсруулах хэрэгтэй. Хэрэв та хямдыг нь бодож энэ ажлыг хэн нэгэнд даатгасан бол үр өгөөж муутай төсөл болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
10 дугаар сарын 19-нд болох Сайн хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн сонгох вэ? вэбинарыг угтсан подкастаар дараах сэдвийн хүрээнд ярилцлаа:
- Үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын үндэс нь юу вэ?
- Хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг тооцололгүй хар таамгаар хийх нь хожим ямар үр дагаварт хүргэдэг вэ?
- Төслийн өгөөжийг тооцох энгийн бөгөөд үр дүнтэй аргууд
- Үр өгөөжтэй, сайн төсөл ямар үндсэн шаардлагыг хангасан байх ёстой вэ?
- Төсөл боловсруулах явцад гардаг хамгийн түгээмэл алдаа, орхигдуулдаг зүйл юу вэ? Түүнээс зайлсхийхийн тулд юуг анхаарах вэ?
- Үнэхээр сайн төсөл бол хөрөнгө оруулалтыг заавал банкны зээл гэлтгүй өөр эх үүсвэрээс татах боломж хэр байдаг вэ?
- Ирээдүйд аль салбарт хөрөнгө оруулалт татах боломж их байх вэ?
[tnm_video layout=”mnmd-post-media”]https://www.youtube.com/watch?v=z3BI-cNxo_U[/tnm_video]
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.