Засгийн газраас 2022 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх жилийн төсөвт “Халамжаас хөдөлмөр лүү” бодлого хэрэгжүүлнэ гэдгээ ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн. Тус яамнаас сэтгүүлчдэд танилцуулсан илтгэлээс зарим анхаарал татаж буй тоонуудыг сонирхуулъя.

  • 2022 оны төсөвт тусгаснаар 253 мянган хүнд 33.2 тэрбумаар хүнсний талон олгоно. Эдгээрээс 110 мянга орчим нь хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Тэдний хөдөлмөр эрхлэх хөшүүрэг болгох зорилгоор Засгийн газар журмандаа өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд хоёр жилийн хугацаанд эдгээр хүмүүс талон авах бөгөөд энэ хугацаанд хоёр удаа сургалтанд хамруулж, ажилд зуучлана. Нэг удаа татгалзаж болно. Хоёр дахь удаагаа татгалзвал талонаас хасна. Энэ арга нь Германд хэрэгждэг аж. 2021 оны долдугаар сард 449 өрх, 08 сард 1435 өрх, 09 сард 1561 өрх, 10 сард 2321 өрх нийт 5766 өрх хүнсний талон авахаа больсон талаар сайд өөрийн фэйсбүүк хуудсанд бичжээ. Түүнчлэн хүнсний талон авдаг 4400 гаруй иргэн ургац хураалтын ажилд оролцож эхэлжээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 104 тэрбум гаруй төгрөг тусгасан нь өмнөх оноос 4.7 тэрбумаар нэмжээ. Энэ мөнгийг Залуучуудыг дэмжих хөтөлбөр, цар тахалтай холбоотой аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, жижиг зээл зэрэгт зарцуулна.
  • Хүүхэд харах үйлчилгээнд 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй, таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар шийдсэн учраас хүүхэд харах үйлчилгээг ийнхүү сэргээхээр төсвийн төсөлд оруулжээ. Ингэхдээ хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах журмыг шинэчлэн батлана. 2.6 тэрбум нь нийт 5000 хүүхдэд зориулсан зардал аж. Ингэснээр гэртээ хүүхдээ харж буй олон мянган ээж бүгдээрээ биш ч зарим нь ажил эрхлэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна.
  • Халамжийн сангийн зардал 1.49 тэрбум гаруй төгрөгөөр буурч 482 тэрбум болно. Энэ дотроо халамжийн тэтгэвэр 119 тэрбум болж 75 тэрбумаар буурсан. 221 мянган цалинтай ээжид /аавуудад ч бас/ олгох мөнгө 123 тэрбум болж 2021 оноос 18 тэрбумаар нэмэгдэнэ.
  • 2022 онд тэтгэврийн даатгалын сангаас 441.4 мянган хүн 2.17 их наяд гаруй төгрөгийн тэтгэвэр авна. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2.37 их наяд орчим байх бол зарлага нь 2.65 их наяд давахаар байна. Ингэснээр зардал өмнөх оноос 156 тэрбумаар нэмэгдэх нь.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Сайн хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн сонгох вэ? (№121)

Өмнөх нийтлэл

Renewal Gaming: Виртуал ертөнцийн тулаанчид

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.