Шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх зэрэг хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргахад санхүүжилтийн эх үүсвэрээс өмнө тавигддаг асуудал бол үр өгөөж. Тухайн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалт ашигтай байж чадах уу гэдэгт гол асуулт оршино. Тэгвэл хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа юуг анхаарах вэ? 

Хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхой болгох нь чухал. Тухайн төсөл бизнесийн зардлыг бууруулах технологи уу эсвэл ашигт ажиллагааг нэмэгдүүлэх шинэ тоног төхөөрөмж үү? Зах зээлээ тэлэх эсвэл шинэ зах зээлд нэвтрэх гэж байна уу зэргээр хөрөнгө оруулалтын төслийн зорилгыг бизнесийнхээ стратегитай уялдуулан тодорхойлдог. Зорилго тодорхой болсны дараа хэд хэдэн хувилбар боловсруулж, хувилбарууддаа шинжилгээ хийж, үнэлэх шаардлагатай. Ийн үнэлж, ашигтай төслийг сонгоход дараах энгийн аргуудыг ашиглах боломжтой. 

Эргэн төлөгдөх хугацааны арга

Тухайн төслөөс олсон орлогоороо зарцуулсан зардлаа нөхөхөд шаардагдах хугацааг энэхүү аргаар тооцох боломжтой. Эргэн төлөгдөх хугацаа нь төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө буюу төслийн анхны хөрөнгө оруулалт болон төслийн үе бүрд хүлээн авах татварын дараах орлогын харьцаа юм. Хэрэв төслийн эргэн төлөгдөх хугацаа нь төсөл хэрэгжих нийт хугацаанаас бага байвал хэрэгжүүлж болно гэсэн үг. Энэхүү арга нь энгийн бөгөөд ойлгоход амар боловч мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг тооцдоггүйгээрээ сул талтай. 

Цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга

Төслийг хэрэгжүүлснээр орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэн ба төслийн анхны хөрөнгө оруулалтын хоорондох зөрүүгээр буюу доорх томъёогоор тодорхойлогддог.  

Хэрэв төслийн цэвэр өнөөгийн үнэ тэгээс их байвал ашигтай, тэгтэй тэнцүү эсвэл бага бол тухайн төслөөс татгалзах нь зүйтэй. Цэвэр өнөөгийн үнэ цэнийг excel ашиглан тооцох боломжтой бөгөөд үр дүн нь мөнгө дүнгээр хэмжигддэгийг анхаараарай.

Өгөөжийн дотоод хувийн арга 

IRR буюу өгөөжийн дотоод хувь нь төслөөс ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг гарах зардлын өнөөгийн үнэ цэнтэй тэнцүүлж буй хувь юм. Өөрөөр хэлбэл, төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнийг тэгтэй тэнцүү байх нөхцөлийг хангах хувь гэсэн үг бөгөөд дараах томъёогоор тооцно. 

Өгөөжийн дотоод хувь зээлийн хүүнээс их байх үед төслийг ашигтайд тооцох бөгөөд цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргаас ялгаатай нь өгөөжийг мөнгөн дүн бус хувиар хэмждэг.

Жижиг, өсөлтийн хувь өндөртэй компаниуд өгөөжийн дотоод хувийн аргыг илүү хэрэглэдэг. Харин компани томорч, хувьцаат компани болохын хэрээр цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргыг хэрэглэх нь илүү ач холбогдолтой байдаг. 

Хөрөнгө оруулалтын ашигтай төслийг хэрхэн сонгох аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Удирдлагын академийн багш, доктор В.Данаасүрэн танилцууллаа. Сайн хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн сонгох вэ? сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын мэргэшсэн зөвлөх X.Тунгалагмаа Бизнесийн алсын хараат санхүүгийн удирдлага сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Бизнесийн алсын хараат санхүүгийн удирдлага (№122)

Өмнөх нийтлэл

Төсөв 2022: ХАА-д 54 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.