Улс орны хэмжээнд орлогыг төлөвлөдөг газар зайлшгүй хэрэгтэй.

Олгосон төсвийг яаж зарцуулахаа төлөвлөдөг мөртлөө яаж орлого олохоо боддог, төлөвлөдөг салбаргүй явсаар өнөөг хүрлээ. Ядуурал, ажилгүйдэл хэдэн хувиар буурсан бэ, эдийн бодит өсөлт яг хэд байна вэ гэдгийг оновчтой тодорхойлж чадаж байна уу гэдгээр нь улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлж байна. Дижитал засаглал, тоон засаглал гэж дэлхий дахинд яриад байгаагийн учир энэ.

Манай улсад болохоор эдийн засаг өсч байна уу гэхээр “Ер нь дажгүй”, амьдрал ямар байна гэхээр “Ер нь сайжирч байна” гэсэн бүрхэг байдлаар хэмждэг, томъёолдог. Салбарын сайдууд тоогоор ярьж сурмаар байна. Соёлын салбар, эрүүл мэндийн салбар эдийн засагтаа эерэг нөлөө өгдөг болох ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулинд заасны дагуу Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв.

Хувийн компани касс, нябо хоёроо хэзээ ч нэг хүнээр хийлгэдэггүй. Монголд өнөөдөр нэг газар орлого, зарлагыг хоёуланг хариуцаад сууж байна. Орлогыг төлөвлөдөг газар зайлшгүй хэрэгтэй. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах энэ хуулинд үндэсний инновацийн тогтолцоог бий болгох заалтууд орж ирсэн гэж найдаж байна. Салбар болгонд технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээх бодлогыг боловсруулдаг инновацийн тогтолцоог хөгжүүлэх ёстой.

Шинжлэх ухаан, инноваци хоёроо салгаж ойлгомоор байна. Одоогийн байдлаар бид шинжлэх ухааны нээлт хийлээ гэхэд түүнийгээ бүртгүүлээд оюуны өмчтэй болохоос цааш хэтрэхгүй байна. Одоо харин мөнгөжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байна. Оюуны өмчийн газрыг Оюуны өмч, инновацийн газар болгох хэрэгтэй. Энэ бол оюуны өмчийг бүртгээд цааш нь мөнгөжүүлдэг газар болохоос дан ганц бүртгэлийн байгууллага биш. Хууль зүйн яамны дэргэдэх энэ байгууллагыг бүртгэлийн байгууллага гэж ойлгосоор байгаад одоо дурын нэг дарга очоод удирддаг болчихлоо. Монгол Улсад бүртгэлтэй оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажил үндсэндээ орхигдсон.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Мишээл Сити: Тухтай амьдралын экосистем

Өмнөх нийтлэл

Төсөв 2022: Төрийн өмчит компаниуд 464 тэрбумын ногдол ашиг төвлөрүүлнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.