Монгол Улс ноос, ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн, сүү, мах гээд олон төрлийн түүхий эдийн ихэнх хэсгийг боловсруулдаггүй, түүхийгээр нь экспортолдог, заримыг нь зүгээр хаядаг. Жишээ нь, жилд монголчууд 25 сая шахуу арьс шир бэлтгэдэг ч дөнгөж 5 саяд нь анхан шатны боловсруулалт хийн экспортолж, үлдсэнийг нь зүгээр хаядаг тухай Сангийн яамнаас гаргасан тоо байна. Мөн Монголд жилд 550 000 тн мах бэлтгэдэг ч ердөө 5 хувийг нь боловсруулах хүчин чадалтай гэж Азийн хөгжлийн банкны судалгаанд бичжээ. Сүүний хувьд жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Үүнээс 2020 оны байдлаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулжээ.

2022 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрт улсын төсвөөс 235 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгажээ. Үүний 163 тэрбум урсгал зардал, 71 тэрбум нь хөрөнгө оруулалт.  Өмнө нь ХАА-н хөрөнгө оруулалт 15-20 тэрбумаас хэтэрдэггүй байсан бол 2022 онд хийх шинэ хөрөнгө оруулалт 54 тэрбум болжээ.

Өмнө нь ХАА-н хөрөнгө оруулалт 15-20 тэрбумаас хэтэрдэггүй байсан бол 2022 онд хийх шинэ хөрөнгө оруулалт 54 тэрбум болжээ.

Хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулна гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. Тухайлбал, Дарханд арьс ширний чиглэлээр аж үйлдвэрийн парк, Ховдод үйлдвэр технологийн парк барьж 2024 он гэхэд ашиглалтад оруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөр бий. Ховдын ҮТП-ийн төсөл бараг 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 2022 оны төсөвт 9.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь нэг сая орчим арьс шир, 1000 орчим тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн цогцолбор юм.

Дарханы АҮП-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Италийн “Eximbank”-наас санхүүжилтаар босгохоор ажиллаж байгаа бөгөөд италичуудад 34 хувийг нь санал болгоод байгаа аж. Мөн сүүлийн үед боломжийн хөгжөөд байгаа бяслагны үйлдвэрийг санхүүжүүлж, хөвсгөл аймгийн 10-аад суманд бяслагны үйлдвэрт байгуулахад 2.2 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөөд байгаа аж.

Махны салбарт дөрвөн үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаас гадна Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 60 суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд 2.8 тэрбум төлөвлөжээ. Гэхдээ хамгийн их мөнгө зарцуулах ажил нь мал эмнэлгийн чиглэлд зарцуулна. Мах экспортлох суурь хүчин зүйл учраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношилгоо, шинжилгээ ариутгал, мал амьтан эрүүлжүүлэх баталгаажуулахад 32 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Одоогоор махны экспорт малын гоц халдварт өвчин, ковид-19 цар тахлаас болоод зогсчихоод байгаа. ОХУ руу экспортлоогүй удаж байгаа бол Хятадын тал Монголын компаниудад квот шийдвэр гаргасны дараа урд хөрш рүү мах экспортолж эхлэх аж.

Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн өөр нэг чухал эх үүсвэр нь түүхий эдийн урамшууллууд байдаг. 2022 оны хувьд улаанбуудайд 25 тэрбум, сүүнд 6 тэрбум, арьс шир болон бусад татааст 27 тэрбум төгрөгний урамшуулал өгч, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 27 тэрбум гаруй төгрөг өгөхөөр төсөвлөжээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Хөрөнгө оруулалтын төслийн өгөөжийг тооцоолох 3 арга

Өмнөх нийтлэл

Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.