Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтынхоо хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна. 

Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор Төрийн банк “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянаа зарлалаа.

Төрийн банкны хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 12.31-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдах юм.

Та дээрх хугацаанд Төрийн банкинд 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, мөн орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой. 

Хадгаламжиндаа орлого нэмсэн, хуримтлал үүсгэж чадсан харилцагчид Бээжингийн өвлийн олимп хосоороо үзэх, гэр бүлээрээ нисдэг тэргээр аялах, iPhone 13 гар утас, iPad, цахилгаан дугуй, 1 сая төгрөгийн хадгаламж, ухаалаг цаг, Bluetooth чихэвч, худалдан авалтын эрх зэрэг урамшууллын эзэд болох боломжтой юм. 

Нийт 30 урамшууллын эзнийг Төрийн банкны албан ёсны Фэйсбүүк пэйж хуудсаар 14 хоног тутамд нэг удаа шууд дамжуулалт /LIVE/ хийж шалгаруулах бөгөөд харин Супер урамшууллын эзнийг 2022 оны 1-р сарын эхний долоо хоногт тодруулна.Эрхэм харилцагч таныг Хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банкинд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аяндаа оролцоод, хамгийн дотны хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Төслийн өртөг, зардлын удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Өмнөх нийтлэл

Харалган капитализмаас алсаа бодсон капитализм руу

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.