Хэрэв та нэг хүнд маркетингийнхаа бүх ажлыг хариуцуулсан бол дорвитой үр дүнд хүрнэ гэж найдалтгүй. Учир нь маркетинг, борлуулалт нь компанийн ажилтан бүрийн оролцоотой явдаг ажил юм. Цаашлаад зөвхөн тухайн бизнесийн үйл ажиллагаар хязгаарлагдахаа больж хэрэглэгчид ч маркетингд идэвхтэй оролцох болсон энэ үед илүү үр өгөөжийг хүртэхийн тулд юуг анхаарах вэ?

Маркетингийн өчигдөр ба маргааш 

Танай компани аль нэг талбарт маркетингийн хожил байгууллаа гэж бодьё. Тэгвэл хожил байгуулсан талбарууд руугаа илүү гүн орж ноёрхол тогтоох хэрэгцээ бидэнд байна уу? Байгаа бол хэрхэн ноёрхлоо тогтоох вэ? гэдэг асуултад хариулах шаардлага өнөөдөр гарч ирж буй. Цаашлаад ноёрхлоос хэрхэн хэрэглэгчидтэйгээ хамтран үнэ цэнийг бүтээх тухай асуудал тавигдана. 

Зар сурталчилгааны эрин үе эхэлснээр бизнесүүд давталтаар хэрэглэгчдийн толгойд санаагаа хүчээр суулгадаг татах стратегид дурлаж эхэлсэн. Харин мэдээллийн урсгал, түгээх сувгууд нэмэгдсэнээр онлайн платформын боломжуудыг ашиглан түлхэх стратеги эрчээ авч буй. Гэвч зарим компанийн хувьд онлайн орчинд татах стратегиа ашигласаар байна. Үүний оронд хэрэглэгчдийг татан оролцуулж, зардлаа үр өгөөжтэй төлөвлөхөд анхаарах нь зүйтэй.  

Мэдээллийн хүчтэй урсгалын улмаас олон нийтийн сэтгэхүй хаос төлөвт орсон энэ үед мэдээллийн хаосыг цэгцэлсэн компани амжилтад хүрч чадна. Тухайлбал, контент маркетингаар дамжуулан хэрэглэчдийн ойлголтыг цэгцлэх, асуудлыг шийдлүүдийг санал болгох боломжтой. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөгөө

Маркетингийн стратеги гаргаснаа төлөвлөгөө гэж хүмүүс андуурдаг. Бодлого, стратеги нь алсын хараа, эрхэм зорилготой уялдаж гарах бөгөөд түүнийг нь хэрэгжүүлэх тактикийн төлөвлөгөө байх учиртай. Тактикийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа удирдан явуулсны дараах чухал үе шат бол хяналт. Хяналт орхигдвол энэ хүртэл гаргасан хүчин зүтгэл тань талаар болж буйгаас өөрцгүй. 

Тасралтгүй үргэлжлэх процесс

Хүний таван мэдрэхүйгээр дамжуулан хүчтэй хоногшил үүсгэхэд маркетингийн гол зорилго орших бөгөөд хоногшлыг бий болгоход тасралтгүй гинжин хэлхээ үүсгэх нь чухал. Хэсэг идэвхжүүлж байгаад үр дүн гарахаар нь хаячихдагт олон компанийн алдаа оршдог. Маркетинг бол тасралтгүй үргэлжлэх ёстой процесс бөгөөд ингэж гэмээнэ хоногшил үүснэ. Хүчтэй хоногшил үүссэн тохиолдолд л дадал бий болдог.

Маркетингийн стратегийн сүүлийн үеийн чиг хандлага, арга хэрэгслүүдийг үр өгөөжтэй ашиглах эдгээр болон бусад аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Корпорэйт Трэйнинг ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Баатарсүрэн танилцууллаа. Жижиг дунд бизнест тохирох маркетингийн аргууд сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Маркетингийн мэргэшсэн институтын захирал О.Ундрам Идэвхжүүлэлтийн бодлого буюу сурталчилгааг зөв хийх арга сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Идэвхжүүлэлтийн бодлого буюу сурталчилгааг зөв хийх арга (№125)

Өмнөх нийтлэл

Төрийн Банк “Гялсбанк”-аар дамжуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.