Т.Амаржаргал

Хөгжиж буй улс оронд хөрөнгө оруулахад улс төрийн тогтворгүй байдал нь хамгийн том саад болдгийг Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчид онцолсон байна. Тодруулбал, тус судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 75-аас дээш хувь нь ямар нэг байдлаар улс төрөөс хамааралтай эрсдэлд өртөж байсан талаараа дурджээ.

Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгаа дутмаг байдаг нь хамгийн их санаа зовоож буй асуудал гэж тэд үзсэн байна. 

Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын тал хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх эсвэл үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл авах үйл явц хөгжиж буй улсуудад удаашралтай гэж дүгнэжээ. Мөн зохицуулалтын гэнэтийн тааламжгүй өөрчлөлтүүд, урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэдэг хамгийн том шалтгаануудын нэг аж. 

Хөрөнгө оруулагчдад тулгардаг улс төрийн эрсдэлүүд

Эх сурвалж: Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайлан 2018

Хөрөнгө оруулалтыг хамгаалах баталгаа дутмаг байх нь хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх, мөн дахин хөрөнгө оруулалт хийх итгэлцэлд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдгийг ч тус судалгаанд дурджээ. Тодруулбал, дөрвөн хөрөнгө оруулагч тутмын нэг нь урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал, хууль эрх зүйн гэнэтийн өөрчлөлт болон зөвшөөрөл олгох процесс хүндрэлтэйн улмаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа цуцлах, буцаан татах шийдвэр гаргадаг байна.

Судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 13 хувь нь төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бизнест нь хүндрэл учирсан гэсэн бол тэдгээрийн 35 хувь нь ийм шалтгаанаас улмаас хөрөнгө оруулалтаа цуцалжээ.

Мөн таван хувьд нь хөрөнгө хураах явдал тохиолдсон бөгөөд үүнээс болж тэдний тал хувь нь хөрөнгө оруулалтаа цуцалсан байна. Иймд, хөрөнгө оруулалтын хамгаалалтын асуудалд анхаарч, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг тогтоон үлдээх, шинээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдаа дахин урихад чиглэсэн цөм бодлого гэдгийг тус судалгаанд онцолжээ. 

Хөрөнгө оруулалтын орчны хүчин зүйлсийн үр нөлөө

Эх сурвалж: Олон улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайлан 2018

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжтай байдал нь ГШХО шинээр татах хамгийн үр дүнтэй арга болохыг дурдсан байна. Учир нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амжилттай явж буй хөрөнгө оруулагч тухайн улс дахь бизнесээ төрөлжүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, бага нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаанаас өндөр өртөг шингэсэн үйл ажиллагаа руу шилжин орох хандлагатай байдгийг тус судалгаанд онцлон тэмдэглэжээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь

Өмнөх нийтлэл

Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аян үргэлжилж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.