Арга хэмжээний үеэр манай улсад блокчэйн технологийн хөгжлийн тухай сонирхолтой илтгэлүүд сонсч, шинэ мэдлэг, ойлголт олж авахаас гадна сүүлийн үеийн шийдлүүд нэвтрүүлж буй компаниудтай танилцаж, тэдгээрийг харьцуулж, ямар платформд хөрөнгө оруулах нь ямар өгөөж өгөх вэ гэдгийг мэдэх боломжтой болох нь.

***

Блокчэйн технологи санхүүгийн үйлчилгээг уламжлалт буюу дундын зуучлагчгүй технологи ашиглан авах боломжийг дэлхий дахинаа бий болгоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Манай улсад энэ сэдэв ид хүчээ авч байгааг сүүлийн хэдэн сард койн, токен, ICO, IEO, блокчэйн зэрэг нэр томьёо өдөр бүр хэвлэл мэдээллээр гарч, иргэд койнд хөрөнгө оруулахаар “уралдацгааж” байгаагаас харж болно.

Манай улсад криптовалютад оруулсан мөнгө хоёр их наяд гаруй төгрөг болоод байна гэсэн мэдээ бий. Хүн бүр энэ их хэмжээний мөнгөнөөс хүртэх боломжтой ажээ. Гэвч энэ нь тийм ч амаргүй бөгөөд блокчэйн, криптовалютийн талаар маш сайн ойлголт, үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм.Тиймээс бид энэ удаад иргэдэд койн, токенын талаар зөв ойлголт, мэдлэг өгөхийг зорьж байгаа The Future: Unleashing Potentials of Blockchain Technology үйл ажиллагааг онцлож байна. Уг үйл ажиллагаа нь 2021 оны 12 сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Ковид-19-ийн дараах шинэ энгийн байдалд өргөн ашиглагдах чиг хандлагатай болж буй блокчэйн технологийн өнөөгийн хөгжил, олон төрлийн практик хэрэглээний талаар иргэдэд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэл өгөх зорилготой ажээ. Мөн Монгол улсад шинээр гарч ирж буй блокчэйн технологи ашигласан шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгаа байгууллагуудыг танилцуулж, койн, токен, NFT зэрэг “толгой эргүүлсэн” зүйлүүдийг ойлгомжтой болгох юм байна.

The Future: Unleashing Potentials of Blockchain Technology үйл ажиллагааны гол онцлог нь Конференс, Экспо гэсэн хоёр хэсэгтэй байх ажээ.  Нэг бүтэн өдрийн Конференс болохоос гадна блокчэйн технологийн шийдэл нэвтрүүлэгч байгууллагуудын Экспо гурван өдрийн турш явагдах юм байна. Оролцогчид Конференсын илтгэлүүдээс мэдээлэл аваад зогсохгүй, Экспод оролцогч компаниудын илтгэл, танилцуулгыг үзэж тэднээс өөрт хэрэгтэй нэмэлт мэдээлэл авах боломжтой юм.

Уг үйл ажиллагаанд оролцсоноор иргэд манай улсад блокчэйн технологийн хөгжил ямар түвшинд байгаа талаарх сонирхолтой илтгэлүүд сонсч, шинэ мэдлэг, ойлголт олж авахаас гадна сүүлийн үеийн шийдлүүд нэвтрүүлж буй компаниудтай танилцаж, тэдгээрийг харьцуулж, ямар платформд хөрөнгө оруулах нь ямар өгөөж өгөх вэ гэдгийг мэдэх боломжтой болох нь.

Үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

https://thefuture.mn/ цахим хуудас болон Фэйсбүүк дэх https://www.facebook.com/events/6707383235953512/?ti=ls эвентээс авах боломжтой ажээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Замын Үүдийн боомтоор өдөрт 50 чингэлэгээр бараа татан авалт хийнэ

Өмнөх нийтлэл

Хэрэглэгчийг татах үнэ цэнтэй контентыг хэрхэн бүтээх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.