Хэрэв бид бага зэрэг маргаантай, албан тушаалын ашиг сонирхол багатай багт ажилладаг бол өөрсдийгөө азтайд тооцдог. Аливаа баг, хамт олон удаан хугацаанд хамтран ажилласны дүнд хамтын ажиллагааны хэмнэлд автаж, ердийн зан үйлийн хэв маягт орсноор санал зөрөлдөх нь багасдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ийм хэвшсэн ажлын арга барил нь хамт олон, багийн гүйцэтгэлийг хязгаарлаж болзошгүй.

Бидний ихэнх нь ашигтай маргаанаас зайлсхийж, зөв зөвшилцөх арга барилд суралцалгүй зөрүүтэй үзэл бодол үүсэхээс өмнө маргаантай харилцааг таслан зогсоодог. Байгууллагын уламжлалт сэтгэлгээний эсрэг шинэ санаа дэвшүүлэх нь тийм ч амар байдаггүй. Гэхдээ уламжлалт байдлаас зайлсхийж шинийг санаачилж хэвшмэл бус сэтгэхийн тулд түр завсарлага оруулах нь  тоглолтыг сайжруулахад шаардлагатай өгөөш болно. Уламжлалт арга барил, хуучирсан зуршил таны багийг унтаа болгож байгаа тул хамт олныхоо уулзалтыг ашигтай, үр дүнтэй болгоход дараах дөрвөн үндсэн стратегийг хэрэглээрэй.

Зорилгоо сануулах

Үр бүтээмжгүй маргаан үүсгэх нь байдлыг хурцадмал болгож багийн харилцаанд  сөргөөр нөлөөлнө. Эрсдэлтэй байдлыг тооцоолж бусдыг тантай нэгдэхийг урих цорын ганц шалтгаан бол зорилгоо зөв тодорхойлох явдал юм. Багийнхаа хүмүүст зорилгоо сануулж байх хэрэгтэй. Багаар ажиллах арга барилаа өөрчилцгөөе, харилцаа, хандлагаа нээлттэй ярилцъя, санаа бодлоо солилцоё гэх мэт байдлаар багийн гишүүддээ сануулах нь бүлгийн зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно.

Зан байдлыг тодорхойлох

Танай багийн хурал хэрхэн болдог вэ. Нэг л хүн ярьсаар байгаад дуусдаг уу эсвэл нэлээд хэд нь үр дүнгүй маргалдсаар байгаад хурал дуусдаггүй юу. Өгөгдөл нь ихэвчлэн танай багийн хурлын хэв маягийг илчилдэг: хурлыг хэн эхлүүлэхээс эхлүүлээд дундуур нь хэн хэн яриа тасалж үзэл бодлоо хэлж байна, хэн ч чимээгүй ажиглаад суугаад байна гэх мэт байдлаар багийн гишүүдийнхээ оролцоог харчхаж болно.  Жишээлбэл, 43 хүнтэй хурлын 17 нь тогтмол ярьдаг бол яах вэ. Хүн ярих гэхээр шууд хүний яриаг тасалдаг, өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг, бусдыгаа сонсдоггүй гэх мэт хүндхэн зан байдалтай багийн гишүүнтэй бол та яах вэ. Та байдлыг тооцож бүх гишүүдийн хурлын оролцоог тэнцвэржүүлж бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийн тулд уламжлалт хэв маягаас татгалзаж багийн гишүүдийн хэвшмэл ойлголт зан байдлыг судлах хэрэгтэй юм. Ямар хариу үйлдэл гаргавал багийн гишүүд хүлээж авахаар байна гэдгийг анзаарч, анхааралдаа авах хэрэгтэй. 

Олон талт байдлыг үүсгэх

Таны өгөгдөл хэдий чинээ гайхалтай байна төдий чинээ олон талт байдлыг үүсгэж олонхын оролцоог бүрдүүлэх нэн чухаг.  Юун түрүүнд багийн гишүүдийн санаа, бодлыг сонсох явдал. Ихэнхдээ багийн гишүүд нэг талт байр суурийг илүү олонхоороо дэмжиж нөгөөтээгүүр нэг тайлбарт үл ойлголцол, зөрчилдөөнд автдаг. Ийм түүхүүд нь олонх, цөөнхийн үл ойлголцлоос үүддэг. Гэхдээ олонхын санаачлалыг дэмжих хэдий ч заавал цөөн тооны ажилчдынхаа саналыг сонсохоо мартуузай. Хамтран ажиллагсдынхаа тайлбарыг сонсох нь тэс өөр таамаглалуудыг бий болгох магадлалтай.  Өөр өөр ойлголт, санаа бодлыг сонсох нь багийн гишүүдийн үндсэн асуудлын талаарх ойлголтыг өргөжүүлж, тэлдэг гэж хэлж болно. Илүү олон талт байр суурийг хангаж аливаа зүйлийг өөр өнцөг болон өөр талаас нь харснаар илүү бат бөх шийдлийг боловсруулахад туслах юм. 

Уламжлалт байдлыг сааруулах

Багийн гишүүдийнхээ анхдагч зан авирыг анзаарч, янз бүрийн  туршилтаар хурлаа зохион байгуулах нь гишүүд аливаа зүйлийг хэрхэн хүлээн авч байгааг тодорхой харах боломжтой. Уламжлалт хэв маягийг эвдэхийн тулд шинэ мэдлэгээ ашиглаж, туршилт хийх хэрэгтэй. Жишээлбэл, баг бүрт байнга ярьдаг нэг хүн байдаг. Тэр хүн  бусдын боломжийг хааж зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг зорьдог. Харин үүнийг сааруулахын тулд чиглүүлэх хэрэгтэй. Сэдвээс гажууд зүйл ярьж тухайн хүнийг илүү мэтгэлцээний шинжтэй харилцан яриа руу хөтлөх. Магадгүй багийн гишүүдтэйгээ хамтарч бусад хүмүүсийн оролцоог хангах байдлаар бусдад нөлөөлөх нь тогтмол ярьдаг хүн дуугүй болж, харин барагтай ярьдаггүй хүнийг асуудалд татан оролцуулж шинэ арга барилыг туршаад үзэхэд гэмгүй. Ингэснээр танай багийн хурал тодорхой үр дүнд хүрэх болно.

Одоо байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд тодорхой хэв маягийн талаарх бидний тайлбарыг ашиглан багийн үйл ажиллагаагаа сайжруулж саар байгаа доголдлоо бууруулж, багийн гишүүдийнхээ хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд хурал зохион байгуулах аргачиллаа шинэчлээд үзээрэй.

Бизнесийн үр дүнг өөрчлөхийн тулд багийн хамтын ажиллагаагаа өөрчлөх эсвэл шинийг санаачилж, өөрөөр сэтгэж багийнхаа зан үйл, хэвшмэл хандлага, хэв маягаас ангижрах нь шинэ санаа, шинэ боломжуудыг бий болгох үндэс юм.

Эх сурвалж: hbr.org

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
С.Бэрцэцэг

Грахам Тэйлор: Миний дарсны цуглуулга яг л номын сантай адил түүх өгүүлдэг

Өмнөх нийтлэл

Зөвлөхүүдийн чуулган 2021: Шинэ үеийн бизнестэй хэрхэн хөл нийлүүлэх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.