Гадаадад суугаа монголчуудад зориулсан Монгол дугаартай, яриа болон мессежийн LIME аппликэйшнээ танилцуулаад удаагүй шинэхэн оператор компани болох “Онлайм Нетворк” ХХК, дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч арилжааны ууган банкнуудын нэг Голомт банктай өндөр түвшинд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн нууцлалыг хангасан үйлчилгээг хэрэглэгчдэд хүртээмжтэй, хялбар байлгах, шинэлэг инновацийг нэвтрүүлэх, судалгаа хийх, шийдэл боловсруулж харилцаа холбоо, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

“Онлайм Нетворк” ХХК буюу LIME аппликэйшний хувьд тус аппликэйшнийг үүлэн технологид суурилсан байгууллагын харилцаа холбооны “КоллПро” компанийг үүсгэн байгуулсан салбарын арвин туршлагатай хамт олон хөгжүүлэн гаргажээ.

Нэн ялангуяа, гадаадад ажиллаж, сурч, амьдран суудаг монголчуудын хувьд Монгол Улсад байдаг арилжааны банкнууд, биржүүд, бусад үйлчилгээнүүдэд Монгол дугааргүйгээс болж бүртгүүлэх, холбоо тогтооход хүндрэл учирдаг байсан бол уг аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэд тулгарсан асуудлыг зайнаас бүрэн шийдэх зорилготой.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, харилцагч нартаа шинэлэг үйлчилгээ үзүүлэгч манай улсын тэргүүлэгч банкнуудын нэг бөгөөд мэдээллийн технологийн монгол компани, тэдгээрийн дотооддоо хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах стратегийн зорилтын цар хүрээгээ улам нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байгаа юм.

Нэмж дурдахад, дээрх зорилгуудын хүрээнд Голомт банк болон “Онлайм Нетворк” компани дэлхийн №1 бизнесийн реалити шоу болох “Шарк танк” нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаарт Монгол дахь гарааны бизнесүүд, технологийн компаниудыг дэмжих зорилгоор ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгчээр тус тус хамтран ажиллаж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Вэбсайт, хайлтын системийг судалгаа маркетингдаа ашиглах аргууд (№131)

Өмнөх нийтлэл

Амжилтын түүх: Монголын бизнес дэх ЗАГ-ийн төгөл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.