Монголын анхны блокчейн технологид суурилсан суудлын автомашин угсрах үйлдвэрийн эхний хэсэг ашиглалтанд орж, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байна.

Хоёр жилийн өмнө Барс Моторс ХХК нь БНХАУ-ын Ханжоу хотод жилд 25.000 суудлын автомашин угсрах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан бол энэ удаад блокчейн технологи дээр суурилсан Монголын анхны ухаалаг автомашин угсралтын үйлдвэрийг ийнхүү нээх гэж байна.  Уг технологийн давуу тал нь Герман болон Японы үйлдвэрүүдээс шууд татан авсан эд ангиар машинаа угсарна гэсэн үг. Ингэснээр эд ангийн үйлдвэр, тээвэр, угсрах үйлдвэр, худалдаа, машин эзэмшигч, автомашины бүртгэл нь хоорондоо цахимаар холбогдож, алдаагүй хоцрогдолгүй байх юм. Үйлдвэр жилдээ 2500 машин угсрах хүчин чадалтай байх юм.

Монгол түмний хэрэгцээнд тохируулан үйлдвэрлэж буй төмөр хүлэг МОЗО машиныг угсрах үйлдвэр ашиглалтад орсноор Монголдоо үйлдвэрлэдэг болж байна. Уг автомашин Монголд туршигдаад өдгөө гурав дахь өвөлтэй золгож байгаа билээ. Энэ  хугацаанд Монгол орны цаг уурын онцлог болон хот хөдөөгийн бартаат замд аюулгүй, тав тухтай байдлыг хангаж буйгаа батлан харууллаа. Дашрамд дурьдахад, МОЗО нь Монголын Оюунлаг Зон Олон гэсэн үгийн товчлол билээ. 

Цаашдаа тус үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээнд бусад брэндийн машинуудыг угсрах, тоноглох бүрэн боломж бүрдэнэ.

Та бүхэн цаашид бидэнтэй холбогдож, мэдээлэл авч байхыг хүсвэл манай фейсбүүк хаягийг дагаарай https://www.facebook.com/MozoMongolia

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Өмнөх нийтлэл

Уран бүтээлчид Кино урлагийг дэмжих хуулийн талаар

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.