Төсөл гэдэг бол эхлэлтэй, төгсгөлтэй, онцгой үр дүнд хүргэдэг зүйл юм.
Төсөл бичнэ гэж ярих нь оновчтой биш, харин төслийн санаа бичнэ гэж ярьдаг.
Төсөл боловсруулах хүн эхлээд тухайн ажлаа ямар нэг байдлаар хийж үзэж туршсан, мэдэрсэн байвал цаасан дээр буух төлөвлөгөө амьдралд илүү ойр болно.
12 дугаар сарын 14-нд болох Бизнесийн стратегид суурилсан төслийн удирдлага вэбинарыг угтсан подкастаар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Байгууллагын стратеги гэдгийг тодорхойлбол? Энэ нь байгууллагын алсын хараа, үнэт зүйлстэй яаж уялддаг вэ? “Ноён нуруу” гэдэг монголчуудын ойлголттой хэр нийцэх вэ?
- Стратеги тодорхой байвал тухайн байгууллага аливаа төслийг хэрэгжүүлэхэд илүү хялбар болно гэж ойлгож болох уу? Тийм бол яагаад?
- Монголд аливаа бизнес хөрөнгө оруулалт татахад санхүүжилтийн өртөг өндөр, өөрсдөд нь байх нөөц голдуу хомс /мөнгө, хүний нөөц гэх мэт/. Энэ онцлог нь төсөл төлөвлөхөд, хэрэгжүүлэхэд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
- Монголын ЭЗ-ийн нөхцөлд төсөл хэрэгжүүлэхэд эрсдлийн менежмент талаасаа ямар хүчин зүйлсийг онцгойлон тооцоолох хэрэгтэй вэ? /улс төр, инфляци, түүхий эд, тээврийн зардал гэх мэт/
- Манай улсад төсөл хэрэгжүүлэхэд гардаг нийтлэг алдаанууд юу вэ?
- Олон улсад төслийн удирдлагын хэд хэдэн стандарт бий. Тэр дундаас нийтлэг байдаг, аль ч нөхцөлд, ямар ч улсад анхаарах ёстой нийтлэг зарчмууд гэвэл юу вэ?
- Төслийн удирдагч хүнд ямар гол ур чадвар, мэдлэгийн түвшин байх ёстой вэ?
- Төсөл бичнэ гэж ярих нь хэр оновчтой вэ?
Зочин: М.Билгүүндэмбэрэл. Төслийн менежментийн институтийн зөвлөх
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.