Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй ч дийлэнх төслүүд амжилттай хэрэгжиж чаддаггүй. Энэ нь зорилтот хэрэглэгчид бүхий байршил, чанартай түрээслэгчид, тэдний зөв хөршлөл зэрэг олон хүчин зүйлийг тооцоогүйгээс шалтгаалдаг. Эдгээрийг нэгтгэн харвал гол асуудал нэгдсэн концепц, бодлогыг баримтлан ажиллаагүйгээс үүсдэг. Тухайлбал, түрээслэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэх үүднээс өмнө гаргасан шийдвэрээсээ эргэж буцах зэрэг менежментийн тогтворгүй байдал нь дэлгүүрийн үнэ цэн, барилгын үнэлэмжид сөргөөр нөлөөлж, улмаар түрээслэгчдийн сэлгэн түрээслэх үйл явц ихэсч, үйлчлүүлэгчийн урсгал багассанаар үйл ажиллагааны хувьд доголдож эхэлдэг. Энэ ч утгаараа тухайн дэлгүүрийн үнэ цэн, нийлүүлэлтийг тогтвортой хадгалахын тулд нэгдсэн менежментийн бодлогыг урт хугацаанд, нэг түвшинд барьж ажиллах нь чухал.

Өдгөө нийслэлд үйлчилгээний зориулалттай их, бага нийлсэн нийт 680 орчим барилга бий. Харин “Тэнхлэг зууч” компаниас 94 барилгыг судалгаанд хамруулахад тэдгээрийн 37 нь худалдааны төв, 15 нь тауэр, 25 нь их дэлгүүр, үлдсэн хувь нь захын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан аж. Эдгээрийн олонх нь үндсэн хүчин чадалдаа хүрч, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Тэгвэл худалдаа, үйлчилгээний төслөө амжилттай хэрэгжүүлж, барилгын үнэ цэнээ урт хугацаанд хадгалахын тулд дараах дөрвөн алхамд анхаарах хэрэгтэйг “Монголын менежментийн зөвлөхүүдийн институт”-ийн зөвлөх П.Даваажаргал онцолж байна. 

  1. Гадаад судалгаа

-Орчны судалгаа 

-Оффис, орон сууцны үнэ

-Гэр хорооллын төвлөрөл

-Төслийн байршил

-2030 хүртэл Улаанбаатар хотын төлөвлөлт

-Өрсөлдөгч судалгаа 

     2. Зураг төсөл

-Чиглэл тодорхойлох

-Барилгын онцлог

-Давхар

-Төрөл

-Урсгал тодорхойлох

-Интерьер дизайн

    3.Борлуулалт ба дотоод судалгаа

-Зарах, түрээслэх байршил

(Эхний ээлжинд борлуулах талбайгаа маш сайн бэлдэх. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн байршилтай талбайнуудаа төслийн эхэн бус сүүлийн үе шатанд буюу дүүргэлт 95 -аас дээш хувь болсны дараа санал болгох, борлуулах. Энэ үед сайн байршлууд илүү өндөр үнээр борлогдох, үзүүлэх хөнгөлөлтийн хувь хэмжээ ч буурах магадлал нэмэгддэг. Үүний үр дүнд чанартай түрээслэгчид хамгийн сайн байршилд очдог нь худалдаа, үйлчилгээний барилгын үнэ цэнийг нэмэгдүүлдэг) 

-Төлөвлөлт буюу концепц (Давхар бүрээр нэг бүрчлэн маш сайн төлөвлөх)

-Хамтрагч нарын мэдээллийг боловсруулах, дата цуглуулах

  • Cтандарт

-Түрээслэгчдийн гадна болон дотор хаяг нэгдсэн стандарттай байх

-Барааны өрөлт тойрог баруунаас нар зөв тойрсон төлөвлөлт

-Том тект 

-Агааржуулалт, чийгшил

-Ариун цэврийн өрөө

-Амралтын өрөө

-Хөгжим 

-Зогсоол 

-Нэгдсэн менежмент. Үүнд, бүх түрээслэгч нэг цагт нээж, хаах зэрэг орно. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт “Монголын менежментийн зөвлөхүүдийн институт”-ийн зөвлөх П.Даваажаргалын “Худалдаа, үйлчилгээний салбарын төслийн удирдлага” сэдвээр оролцсон хичээлийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

2022 оны нэгдүгээр сарын вебинарууд “Хувь хүний хөгжил” сэдвээр зарлагдаж байна

Өмнөх нийтлэл

Төслийг амжилттай хэрэгжүүлэх гол алхмууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.